Хайх

“Харри Поттер” киноны тусгай ангийн анхны тизер бичлэг цацагдлаа

“Харри Поттер” киноны тусгай ангийн анхны тизер бичлэг цацагдлаа

Тусгай анги 2022 оны нэгдүгээр сарын 1-нд олны хүртээл болно

Text: Buro.Mongolia


HBO Max стриминг платформын YouTube хуудсан дээр олны дунд өндөр хүлээлттэй байгаа “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” тусгай ангийн албан ёсны тизер бичлэг цацагджээ.

​​Шидтэн хүү Харри Поттерын түүхийг өгүүлэх “Harry Potter and the Philosopher's Stone” кино одоогоос 20 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан билээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан бид бүхний сэтгэлд хоногшсон франчайз киноны жүжигчид дахин нэгдэж, HBO Max стриминг платформд зориулан “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” нэртэй тусгай ангийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нд гаргахаар болсон байна.

Тусгай ангид зориулан гол дүрийг бүтээсэн Дэниел Рэдклифф (Харри Поттер), Эмма Уотсон (Хермайни Грейнжер), Руперт Грин (Рон Уизли) нараас гадна Хелена Бонем Картер (Беллатриса Лейстрейнж), Робби Колтрейн (Хагрид), Рэйф Файнс (Волдеморт), Гэри Олдман (Сириус Блэк), Том Фелтон (Драко Малфой), Бонни Райт (Жинни Уизли), Эванна Линч (Луна Лавгуд), Жеймс болон Оливер Фелпс (Фред болон Жорж Уизли) нар оролцохоор болжээ. Харин “Харри Поттер” зохиолыг бичсэн Жоан Роулинг тусгай ангид оролцохгүй юм.

Эх сурвалжийн онцолсноор тусгай ангид Харригийн тухай кино анх гарснаас хойш 20 жилийн дараах жүжигчдийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй онцгой ярилцлага хийх гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх