Хайх

“Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлын трейлэр цацагдлаа

“Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлын трейлэр цацагдлаа

Text: Buro.Mongolia


Netflix-ийн хит бүтээлүүдийн нэг болох “Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлын анхны трейлэр гарчээ. Тус трейлэрт гол дүрийн баатар Эмили (Лили Коллинз) шинэ найз залуутай болсон харагдана. Мөн ахиад л түүний амьдрал адал явдал, драма, нөхөрлөл, загвар зэргээр дүүрэн байх бололтой. Түүнчлэн трейлэрээс Эмили өөрийн үзэл бодлоо шударгаар бусдад илэрхийлж, тулгамдсан асуудлуудыг тайвнаар шийдвэрлэж сурсан болохыг нь харах боломжтой.

Үзэгчдийн зүгээс өндөр хүлээлт үүсгээд буй цувралын хоёрдугаар улирал энэ оны арванхоёрдугаар сарын 22-нд олны хүртээл болох юм.

Эргэн сануулахад, эхний улиралд Чикаго хотоос Парист томилолтоор ирсэн Эмили Купер гэх залуу маркетингийн мэргэжилтэн бүсгүйн тухай гардаг. Тэрээр шинэ газар ирээд хамтран ажилладаг хүмүүстэйгээ туршлага солилцож, хайр дурлалтайгаа учирч, найз нөхдөө олохыг хичээхийн зэрэгцээ Instagram хуудсаа идэвхтэй хөтөлж эхэлдэг билээ. Ингэхдээ Эмили хэлний бэрхшээл, соёлын ялгаа, хүмүүсийн хүйтэн хөндий хандлагатай нүүр тулгарч байсан. Тэгвэл дараагийн улиралд юу болох бол? Шинэ улирлын талаарх бидний мэдэх бүх мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх