Хайх

“Home Alone” киноны шинэчилсэн хувилбарын трейлэр цацагдлаа

“Home Alone” киноны шинэчилсэн хувилбарын трейлэр цацагдлаа

“Home Sweet Home Alone”

Text: Buro.Mongolia


20th Century Studios кино компани домогт "Home Alone" инээдмийн кино бүтээлийн шинэчилсэн хувилбарын трейлэрийг танилцууллаа. Энэхүү киног арваннэгдүгээр сарын 12-нд Disney+ платформ дээрээс хүлээн авч үзэх боломжтой юм.

Шинэчилсэн хувилбарт өгүүлэгдэх түүх нь эхний ангиудаасаа бараг л ялгагдахгүй гэнэ. Гол дүрийн баатар Максын гэр бүл нь баярын амралтаар аяллаар явж, түүнийг санамсаргүй байдлаар гэрт нь ганцааранг нь орхисноор киноны үйл явдал эхлэх юм. Ингээд гэртээ цор ганцаараа үлдсэн хүү өөрийгөө дээрэмчдээс хамгаалах шаардлагатай болох бөгөөд үүний тулд тэрээр өөрийн гараар хийсэн төрөл бүрийн урхи ашиглах болно.

Гол дүрд “Jojo Rabbit” киногоор алдаршсан жүжигчин Арчи Йетс тоглосон байна. Түүнчлэн шинэ хувилбарт Элли Кемпер, Роб Делани, Тимоти Симонс, Элли Макки, Эшлинг Би, Кенан Томпсон нар дүр бүтээжээ. Харин кино найруулагчаар Дэн Мэйзер ажилласан юм.

Эргэн сануулахад, "Home Alone" киноны эхний хувилбар 1991 онд олны хүртээл болж байсан билээ. Мөн энэхүү кино нь АНУ-ын түүхэн дэх Зул сарын баярын талаарх хамгийн өндөр орлоготой кино бүтээлээр тодорч, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон шагналуудад нэр дэвшиж байсан удаатай юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх