Хайх

Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ?

Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ?

Text: Buro.Mongolia


2020 оны Оскарын наадмаас голлох дөрвөн шагналыг хүртэж, тэр дундаа “шилдэг кино” хэмээх хүндэт шагналыг авсан анхны гадаад кино болох “Parasite” бүтээлийн найруулагч Бун Жүн Хугийн ээлжит кино “Mickey 17” үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа билээ. Warner Bros. кино компани тус бүтээлийг энэ оны гуравдугаар сарын 29-нд цацахаар төлөвлөж байсан ч киноны товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Харин оронд нь дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийх байсан “Godzilla x Kong: The New Empire” киноны нээлтийг наашлуулж тус өдөр цацахаар болжээ.

Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 1)

Warner Bros. компанийн зүгээс “Өнгөрсөн жил өрнөсөн зохиолч, жүжигчдийн ажил хаялт болон бусад асуудлаас болоод төслийг бүрэн төгс дуусгахад саад учирсан тул найруулагч ‘Mickey 17’ бүтээлийн нээлтийг хойшлуулахыг санал болгосон. Удахгүй киноны шинэ товыг зарлах болно” хэмээжээ. Тус кино нь зохиолч Эдвард Эштоний “Mickey 7” нэртэй номоос сэдэвлэн бүтээгдэж байгаа ба гол дүрүүдэд Роберт Паттинсон, Наоми Акки, Стивен Юн, Тони Коллет, Марк Руффало зэрэг чадварлаг жүжигчид тоглож байгаа юм.

Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 2)
Роберт Паттинсон
Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 3)
Наоми Акки
Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 4)
Тони Коллет
Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 5)
Стивен Юн
Найруулагч Бун Жүн Хугийн шинэ бүтээл “Mickey 17” хэзээ гарах вэ? (фото 6)
Марк Руффало

Мики Барнс хэмээх залуу "Нифлхайм" гарагийг колоничлохоор илгээх багт сонгогдож, амь өрссөн даалгаврыг биелүүлэх шаардлагатай нүүр тулж буйгаар үйл явдал эхэлнэ. Хэрэв даалгавраа биелүүлэх үедээ амь үрэгдвэл түүний ой санамжийг салган авч, биеийг нь клоны аргаар хувилан, дахин дайны талбар руу илгээдэг аж. Ийнхүү Мики Барнс долоо дахь удаагаа үхэж, дахин сэргэхэд өөрийнхөө төсөөлөөгүй зүйлтэй нүүр тулж буйгаар кино цааш үргэлжилнэ. 

Сонирхуулахад, зохиолч Эдвард Эштонд найруулагч Бун Жүн Ху “эх зохиолоос их олон зүйлийг өөрчлөхөөр төлөвлөж байна” хэмээн хэлсэн гэнэ. Үүнд зохиолч Эдвард Эштон нааштай хандаж байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд түүнийг “суут ухаантан” хэмээн ярилцлагадаа магтан дурджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх