Хайх

Netflix-с үзэх хөгжилтэй цуврал кинонууд

Netflix-с үзэх хөгжилтэй цуврал кинонууд

Амралтаа инээд хөөрөөр чимье

Text: Б.Амина


Netflix-д Монгол улс нэгдсэнээр өмнө нь үзэж амждаггүй байсан цуврал кинонуудаа тухтайхан үзэх кино марафон эхлүүлцгээе

Өмнө нь бидэнд дуртай цуврал киноныхоо шинэ ангийг гарсан даруйд нь үзэхийн тулд албан ёсны бус сайтуудаар хэсч, дуу, дүрсний чанаргүй олдвор л олддог адал явдал гардаг байсан. Эсвэл татаж авахаа хүлээх зэргээр амрах сайхан цагаа үр ашиггүй үрэх тохиолдол олон гардаг. Харин одоо Netflix-ээс шилдэг цувралуудыг үзэж болох тул бид инээдмийн төрлийн таван цувралыг түүвэрлэн танд санал болгож байна.

Orange Is the New Black

2013 оноос гарч эхэлсэн энэхүү инээдмийн цувралд 30 гарсан эмэгтэй Пайпер Чапманы тухай өгүүлнэ. Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдон 15 сарын хорих ял сонсож, шоронд хоригдох явцдаа олон адал явдалтай нүүр тулна. Энэхүү цуврал нь "Breaking Bad", "Game of Thrones" болон "Walking Dead" зэрэг цувралуудаас гадна хамгийн их үзэгчтэй цуврал болоод байна. Одоогоор тус бүр 13 ангиас бүрдсэн гурван улирал гараад байгаа бөгөөд дөрөвдүгээр улирал нь ирэх зургаадугаар сард гарахаар төлөвлөгджээ.

Better Call Saul

Better Call Saul цуврал нь алдарт "Breaking Bad" цувралын үйл явдлын өмнөх түүхийг өгүүлэх юм. Цувралд Саул Гүүдман гэх хуульч Нью-Мексикийн Албаквиеркд хуулийн фермээ байгуулж буй тухай гарна. Цуврал өнгөрсөн оны хоёрдугаар сараас гарч эхэлсэн ба одоогоор 10 ангиас бүрдсэн нэг улирал гараад байна. Дараагийн улирлын эхний анги ирэх хоёрдугаар сарын 15-нд гарна.

Jane the Virgin

Энэхүү инээдмийн цувралд Латин Америк гаралтай залуухан бүсгүй болох Жэйны талаар өгүүлдэг. Тэрбээр Майами дахь нэгэн зочид буудалд ажилладаг бөгөөд зочид буудлын эзэн, гэрлэсэн эр Рафаэл Соланотой ээдрээтэй асуудлаар холбогдон үйл явдал цааш өрнөх болно. Уг цуврал 2014 оны Алтан бөмбөрцөг наадмаас Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байжээ.

Master of None

Энэхүү шинэхэн цуврал кино 2015 оны арваннэгдүгэр сараас эхлэн Netflix дээр гарч эхэлсэн. Цувралын үйл явдал Нью-Йоркд амьдардаг 30 настай жүжигчин Девийн ажил амьдралын эргэн тойронд болж өрнөдөг. Цуврал нийт 10 улирлаас бүрдсэн ба одоогоор эхний нэг улирал нь дөнгөж эхлээд байгаа тул одоо үзэж эхлэхэд огтхон ч оройтохгүй биз ээ.

Suits

2011 оноос гарч эхэлсэн тус цувралын үйл явдалд Нью-Йоркийн хамгийн шилдэг хуульчдын нэг Харви Спектерын доор ажиллах болсон Майк Росс гэх залуугийн тухай гарна. Тэд сайн хамтрагч болох ч Майк хуулийн талаар илүү их суралцах хэрэгтэй болно. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг цувралаас үзээрэй. 

цааш үзэх