Хайх

Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь батлагдлаа

Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь батлагдлаа

Text: Buro.Mongolia


Бирмингем хотын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Шелбигийн гэр бүлийн тухай өгүүлэх гэмт хэрэг, адал явдал хосолсон Peaky Blinders цувралын төгсгөлийн буюу зургаадугаар бүлэг 2022 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Гэвч цувралын төгсгөлд маш олон ээдрээтэй асуудлуудын зангилаа тайлагдаагүй үлдсэн учир үзэгчид дахин нэг бүлэг гарч магадгүй хэмээн битүүхэндээ найдаж байсан юм. Удалгүй Peaky Blinders бүрэн хэмжээний кино болж гарна гэх цуурхал тарсан ч продюсеруудын зүгээс албан ёсны мэдэгдэл өгөлгүй өдийг хүрсэн билээ. 

Тэгвэл өчигдөр Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарахаар болсныг Netflix-ээс мэдэгдэж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ. Гол дүрд мэдээж Томас Шелбигийн дүрийг бүтээсэн жүжигчин Киллиан Мерфи тоглох ба найруулагчийн үүргийг цувралын эхний бүлэгт ажиллаж байсан Том Харпер гардан гүйцэтгэхээр болжээ. Жүжигчин Киллиан Мерфи энэ тухай "Томас Шелби бид хоёрын холбоо хараахан дуусаагүй бололтой. Том Харпер, Стивен Найт нартай дахин ажиллах болсондоо тун баяртай байна. Энэхүү бүрэн хэмжээний киног бид цувралын үнэнч шүтэн бишрэгч нартаа зориулан бүтээж байгаа юм шүү" хэмээжээ. 

Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь батлагдлаа (фото 1)

Бүрэн хэмжээний киноны зураг авалт 2024 оны сүүлээр эхлэх ба 2025 онд үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа аж. Харин кинонд яг юуны тухай өгүүлэх нь одоогоор нууц байгаа хэдий ч цувралын зохиолч, продюсер Стивен Найт "Хэрэв цуврал дахин үргэлжлэхээр болбол үйл явдал Дэлхийн хоёрдугаар дайны үед өрнөх болно" хэмээн хэлж байсан удаатай.

Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь батлагдлаа (фото 2)
Зохиолч, продюсер Стивен Найт болон жүжигчин Киллиан Мерфи
Peaky Blinders цуврал бүрэн хэмжээний кино болж гарах нь батлагдлаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх