Хайх

“The Princess Diaries” киноны гуравдугаар анги гарахаар боллоо

“The Princess Diaries” киноны гуравдугаар анги гарахаар боллоо

Text: Buro.Mongolia


Энгийн нэг ахлах сургуулийн сурагч охин өөрийгөө Женовиа улсын угсаа залгамжлагч гүнж гэдгээ олж мэдсэнээр амьдрал нь орвонгоороо эргэдэг Миа Термополисын талаар өгүүлэх “The Princess Diaries” киноны нэгдүгээр анги 2001 онд, харин хоёрдугаар анги нь 2004 онд буюу 18 жилийн өмнө гарч байжээ. Тэгвэл тус бүтээлийн гуравдугаар ангийн ажил албан ёсоор эхэлсэн гэдгийг The Hollywood Reporter хоёр хоногийн өмнө мэдэгдээд байна.

Анх 2016 онд тус бүтээлийн гуравдугаар ангийг хийх талаар хэлэлцэж эхэлсэн ч найруулагч Харри Маршалл таалал төгссөнөөр төлөвлөгөө хойшилж байсан. Тэр цагаас хойш шинэ ангийн талаарх сэдэв жилээс жилд хөндөгдөж, 2019 онд Энн Хэтэуэй “Бид бүгд дараагийн анги гараасай гэж хүсэж байгаа ч төгс үр дүнд хүрэхээс нааш энэ ажлыг эхлүүлмээргүй байна. Учир нь бид яг л та бүгдийн адил тус бүтээлдээ хайртай” хэмээн хэлж байсан юм. Түүний хэлсэн энэхүү үгээс улбаалан киноны шүтэн бишрэгчид гол дүр Энн Хэтэуэйг дараагийн ангид тоглох саналыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин бусад жүжигчдийн бүрэлдэхүүн одоогоор тодорхойгүй байгаа ч продюсероор Дебра Мартин Чэйс, зохиолчоор Аадрита Мукержи нар ажиллах нь ил болжээ. Түүнчлэн гуравдугаар анги цоо шинэ үйл явдлыг биш өмнөх ангиудынхаа үргэлжлэлийг өгүүлэх гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх