Хайх

Жуд Лоу гол дүрд нь тоглосон “The Young Pope” цувралын трейлер

Паоло Соррентиногийн кино

Text: Buro.Mongolia


Зураг:

“The Great Beauty”, “Youth” зэрэг кинонуудыг бүтээсэн найруулагч Паоло Соррентино өөрийн шинэ цувралын трейлерийг танилцуулсан байна

"The Young Pope" цувралын гол дүр болох Ленни Белардо (Жуд Лоу) бол Ромын түүхэн дэх хамгийн залуу пап лам юм. Тэрбээр зөвхөн хамгийн залуу төдийгүй католик сүмийг тэргүүлсэн хамгийн анхны америк гаралтай хүн байсан гэдгээрээ алдартай.

Соррентиногийн цувралд Жуд Лоугоос гадна Дайан Китон, Жеймс Кромуэлл, Скотт Шеперд, Сильвио Орландо ба Сесиль Де Франс нар тогложээ. Залуу пап ламын тухай цуврал нь нийт найман анги гарах ба эхний хоёр анги нь 73 дах Венецийн кино наадам дээр танилцуулагдсан байгаа. Харин үзэгчид энэхүү цувралыг HBO, Sky болон Canal Plus телевизээр аравдугаар сарын 27-нд хүлээн авч үзэх боломжтой.

цааш үзэх