Хайх

Daft Punk 28 жилийн дараа тарлаа: Хамтлагийн шилдэг дуунуудыг сонсоцгооё

Daft Punk 28 жилийн дараа тарлаа: Хамтлагийн шилдэг дуунуудыг сонсоцгооё

1993-2021

Text: Buro.Mongolia


Зураг:

Электро хөгжмийг бүхэлд нь өөрчилсөн домогт Daft Punk хамтлагийн гишүүд дуулгаа тайллаа. Тодруулбал алдарт хамтлаг 28 жилийн дараа бүр мөсөн тарж буйгаа найман минутын "Epilogue" нэртэй видеогоор дамжуулан албан ёсоор зарлалаа. Одоогоор хамтлаг ямар шалтгаанаар оршин тогтнохоо больсон нь тодорхойгүй байна.

Анх 1993 онд Парис хотноо Ги-Мануэль де Омем-Кристо болон Тома Бангальтер нарын үүсгэн байгуулсан Daft Punk хамтлаг 1990-д онд хаус хөгжмийн шинэ давлагааны үеэр мандсан юм. Тэдний 1997 онд гаргасан "Homework" нэртэй анхны цомог dance хөгжмийн ертөнцөд чухал хувь нэмэр оруулсан бүтээлд тооцогддог бол 2001 онд гарсан "Discovery" цомог нь хамтлагийн гишүүдийг олон улс даяар супер одод болгосон түүхтэй. Мөн 2013 онд гаргасан "Random Access Memories" цомог нь Грэмми шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг цомог" шагналыг хүртсэн билээ. Тэд энэ бүх хугацаанд нийт зургаан удаа Грэмми шагнал хүртсэн юм.

Ингээд Daft Punk хамтлагийн гайхалтай түүхийг эргэн дурсаж шилдэг дуунуудыг нь хамтдаа сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх