Хайх

Future Islands шинэ клипээ сонсголгүй хүмүүст зориулсан дохионы хэлээр хийлээ

Future Islands шинэ клипээ сонсголгүй хүмүүст зориулсан дохионы хэлээр хийлээ

The Far Field цомогт багтсан шинэ дуу

Text: Ж.Чинбат


Зураг:

Америкийн Балтимор хотоос гаралтай синт поп урсгалын Future Islands хамтлаг Cave нэртэй шинэ клипээ цацаад байна. Тэд энэхүү клипээ дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дохионы хэлтэй хийсэн нь маш олон хүний талархлыг хүлээжээ. Клипэнд америкийн дохионы хэлний тайлбарлагч Жонатан Ламбертон тоглож, дууны үгийг маш сэтгэл хөдөлгөм байдлаар тайлбарлаж үзүүллээ. Энэхүү дуу нь Future Islands хамтлагийн тав дах студийн цомог "The Far Field"-д орох бөгөөд цомог ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх тов гарчээ. Тэд мөн цомгоо зөвхөн CD хэлбэрээр бус пянз, кассет зэрэг олон хувилбартай гаргана гэж мэдэгджээ.

Дашрамд сонирхуулахад Монголд сонсголын бэрхшээлтэй 8500 орчим хүн байдаг гэх статистик судалгаа 2015 онд гарсан байдаг. 

цааш үзэх