Хайх

Берлин хотын клубууд нээгдэж эхэллээ. Гэхдээ дотор нь бүжиглэж болохгүй

Берлин хотын клубууд нээгдэж эхэллээ. Гэхдээ дотор нь бүжиглэж болохгүй

Харин оронд нь хөгжим сонсож, хоол идэж болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Коронавирусын улмаас үйл ажиллагаа нь зогсоод байсан Берлин хотын зарим шөнийн клубууд эргэн нээгдэж эхэлжээ. Гэхдээ одоогоор клуб дотор бүжиглэж болохгүй бөгөөд үүний оронд хүмүүс хөгжим сонсож, хоол идэж болох юм.

Mixmag сэтгүүлийн мэдээлснээр Sisyphos, Birgit & Bier, Rummels Bay зэрэг клубууд үйл ажиллагаагаа баарны форматаар явуулахаа мэдэгдсэн бөгөөд эдгээр газрууд цэвэр агаарт хүмүүст пицца, уух зүйлсээр үйлчлэхээр болсон байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид болон үйлчилгээний ажилтнууд тогтмол амны хаалт зүүх шаардлагатай гэжээ.

Үүний зэрэгцээ Берлин хотын зарим клубууд нээгдэх гэж яарахгүй байгаагаа мэдэгджээ. Учир нь тэд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байх нь эдийн засгийн хувьд ашиггүй хэмээн үзэж байна.

Одоогийн байдлаар Германд коронавирусын нийт 177, 927 бүртгэгдээд байгаа юм.

цааш үзэх