Хайх

#BuroCrush: \"My Name\" цувралын Пак Хи Сүн

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосын дуу, хөгжим, кино, урлаг дэлхийг шуугиулж байгааг бид бүгд мэднэ. Саяхан л гэхэд “Squid Game” цуврал Netflix-ийн шилдэг бүтээлээр шалгарсан билээ. Тус цувралыг тойрсон шуугиан намжиж амжаагүй байхад бас нэгэн Солонгосын “My Name” гэх цуврал олны анхаарлыг татаж, дэлхий даяарх үзэлт нь өдрөөс өдөрт өссөөр байна. Тус бүтээл нь энэ аравдугаар сарын 26-ны байдлаар Netflix платформын хамгийн их үзэлттэй тв шоуны тавдугаар байранд бичигджээ.

Бид ч бас "My Name" цувралд автаад байгаа тул энэ удаагийн #BuroCrush-р цувралын гол дүрүүдийн нэг болох хүчтэй, хэрцгий бас сэтгэл татам Мү Жины (хар тамхины бүлэглэлийн толгойлогч) дүрийг бүтээдэг Пак Хи Сүн жүжигчнийг сонгож байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу. 

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн (фото 1)

Ерөнхий мэдээлэл:

Нэр: Пак Хи Сүн (Park Hee Soon)

Төрсөн он, сар, өдөр: 1970.02.13 (51 настай)

Орд: Хумх

Өндөр: 180 см

Харьяалагддаг агентлаг: King Kong by Starship Entertainment

Instagram: @park_hee_soon


Тэр театрын жүжигчнээр карьераа эхлүүлсэн

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн (фото 2)

Тэрээр Сөүлийн Урлагийн их сургуулийг театрын жүжигчний мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгсөөд Пак Хи Сүн нь тайзны уран бүтээлийн салбарт 11 жилийн турш ажиллаж, улмаар 2002 оноос кино урлагт хөл тавин одоогийн байдлаар бүрэн хэмжээний 40 гаруй бүтээлийн ард гарсан байна.

Хи Сүн 2007 онд үзэгчдийн хүртээл болж байсан гэмт хэрэг, триллер төрлийн “Seven Days” кинонд тоглож байсан бөгөөд энэхүү дүрээрээ Солонгосын томоохон таван шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж дөрөвт нь ялалт байгуулсан юм. Мөн уран бүтээлч маань улсынхаа Blockbuster бүтээлүүдэд тооцогддог “1987: When the Day Comes”, “The Scam” кинонуудад дүрээ мөнхөлсөн билээ.


Тэрээр дүрээ бэлдэхдээ “The Godfather” бүтээлээс санаа авсан

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн (фото 3)

Пак Хи Сүн хар тамхины бүлэглэлийн толгойлогчийн дүр дээрээ ажиллахдаа Холливүүдийн домогт бүтээлүүдийн нэг “The Godfather” киноны Вито Корлеонегийн дүрд тоглосон жүжигчин Марлон Брандогоос урам зориг авсан талаараа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. “Энэ төрлөөр хийгдсэн маш олон гайхалтай бүтээлүүд бий. Гэхдээ би сүүлийн үед хийгдсэн гэхээсээ илүү сэтгэлд хоногшсон классик кинонуудыг ахин дахин үзэж дүрдээ бэлдсэн” хэмээн Хи Сүн онцолсон юм.


Тэрээр дийлэнх тулааны үзүүлбэрүүдээ компьютер график эсвэл орлон тоглогчийн оролцоогүйгээр өөрөө хийсэн

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн (фото 4)

Click the City сэтгүүлийн мэдээллэж буйгаар гол дүрийн жүжигчид биеийн хүч шаардсан, зодоонтой хэсгийнхээ 90%-ийг өөрсдийн биеэр хийж, гүйцэтгэсэн байна. Пак Хи Сүний хувьд киноны зураг авалт эхлэхээс өмнө хоёр сарын турш холбогдох сургалтад хамрагдаж, тулааны үзүүлбэртээ бэлдсэн гэнэ. Эдгээрээр ч зогсохгүй Хи Сүн ямар нэг хамгаалалтын уяа, тороос ашиглаагүй байна.


Түүний гэр бүлийг К-драма хосууд гэж нэрлэдэг

#BuroCrush: "My Name" цувралын Пак Хи Сүн (фото 5)

Пак Хи Сүн нь 2015 онд мэргэжил нэгт жүжигчин Пак Е Жинтай гэрлэлтээ батлуулж байжээ. Тэднийг үерхэж байгаа талаарх цуу яриа анх 2009 онд гарч, улмаар 2011 онд батлагдсан юм. Түүний гэргий Пак Е Жин нь “My Princess”, “Last”, “Soul Mechanic”, “Queen Seondeok” зэрэг алдарт к-драмануудад тоглосон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх