Хайх

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?

Netflix-ийн ээлжит хит бүтээл

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосын контентууд улам л эрчээ авч, орон орны үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тэр тусмаа өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь өдөр ирэх тусам өссөөр байгаа билээ. Ялангуяа сүүлийн үед TikTok, Instagram зэрэг сүлжээнүүдийн тусламжтайгаар алдаршсан тус бүтээлийн оролцогчид, хөтлөгчид болон шоуны зураг авалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.


ШОУНЫ ТАЛААР


“Single’s Inferno” болзооны реалити шоуны үйл явдал Netflix-ийн “Too Hot to Handle” шоуг санагдуулах хэдий ч Солонгосын хувилбарт ганц бие оролцогчид “Там” хэмээн нэрлэгдсэн хүндхэн амьдрах орчинд буюу эзэнгүй мэт арал дээр найман хоногийг өнгөрүүлэх бөгөөд өгөгдсөн өдрүүдэд бусад оролцогчидтойгоо танилцаж тэр дундаас бие биенээ олсон хосууд “Диваажин” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой билээ. Мөн “Тамд” байх хугацаандаа оролцогчид өөрсдийн нас болон ажил мэргэжлээ бусдад хэлэх хориотой. Зөвхөн “Диваажин” руу хамт болзоонд явсан оролцогчид эдгээр мэдээллүүдийг бие биетэйгээ солилцож, илүү дотносох боломжтой юм. Нийт найман ангиас бүрдэх тус реалити шоуны эхний ангиудад дөрвөн эмэгтэй, таван эрэгтэй оролцогч байсан бол хожим нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нэмэгдсэнээр нийт 12 хүн шоунд оролцсон билээ. Түүнчлэн үзэгчдийн хамт Солонгосын нэрт уран бүтээлчид буюу жүжигчин Ли Да Хи, дуучин Кюхён, комедиан Хон Жин Кён, рэпер Ханхэ нар хөтлөгчдийн үүргийг гүйцэтгэн оролцогчдын үйлдэл бүрийг хянаж, өөрсдийн сэтгэгдлээсээ анги бүрт хуваалцжээ.

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

ЗУРАГ АВАЛТ ХААНА ХИЙГДСЭН БЭ


“Диваажингийн” зураг авалт Инчон хотын онгоцны буудлын ойролцоо байрлах “Paradise City” тансаг зэрэглэлийн зочид буудалд хийгджээ. Сонирхуулахад, BLACKPINK хамтлагийн гишүүд Rosé болон Jennie нар тус зочид буудалд саяхан амралтаа өнгөрүүлснийг нь шүтэн бишрэгчид нь олж тогтоосон байна. Мөн бусад нэрт дуучид болон кино багийнхан “Paradise City”-д клип, киноны зураг авалт зэргийг хийдэг тул уг буудал нь Солонгосчуудын дунд нэлээд нэр хүндтэй байдаг гэнэ. Харин “Там” хэмээн нэрлэгдсэн арал нь тус зочид буудлын дэргэд байрлах Saseungbong-do арал байжээ. Шоуны оролцогчид зочид буудал болон арал хооронд нисдэг тэрэгний тусламжтайгаар зорчдог билээ.

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

ШОУНЫ ОРОЛЦОГЧИД


Эмэгтэй оролцогчид

Сон Жи А

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 3)

Төрсөн он: 1997

Эрхэлж буй ажил: Гоо сайхны блогер, загвар өмсөгч

Instagram хаяг: @dear.zia

Зөвхөн Солонгос төдийгүй олон улс орны хүмүүс Сон Жи Аг YouTube сувгаар нь сайн мэддэг. Тэрээр Солонгосын гоо сайхны салбарт маш алдартай инфлюенсэр бөгөөд загвар, гоо сайхан, хоол, спорт гээд ерөнхийдөө өөрийн амьдралын талаар влог бичлэгүүд идэвхтэй хийдэг. Реалити шоуны эмэгтэй оролцогчид дундаас Сон Жи А үзэгчид болон эрэгтэй оролцогчдын зүгээс хамгийн их анхаарлыг татсан бөгөөд бүсгүйн олон нийтийн сүлжээнүүд улам л их дагагчидтай болсоор байна. Одоогийн байдлаар түүний YouTube суваг 1,5 сая дагагчтай байгаа бол Instagram хуудас 2,6 сая байгаа юм.

Шин Жи Ён

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 4)

Төрсөн он: 1997

Эрхэлж буй ажил: Торонтогийн Их Сургуулийн оюутан

Instagram хаяг: @jiiiyeonie__

“Single’s Inferno” шоуны үзэгчид хоёр хэсэгт хуваагдаж улмаар Шин Жи Ён мөн олны анхаарлыг татаж чадсан юм. Тодруулбал, Шин Жи Ёнд олон хүмүүс дуртай байсан бол нөгөөтээгүүр түүний гаргаж буй шийдвэрүүд маргаан дагуулж зарим үзэгчид дургүйцлээ илэрхийлсэн билээ. Тэрээр одоогоор тархи судлалын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд энэ нь шоуны оролцогчдыг багагүй гайхшруулж чадсан юм.

Кан Со Ён

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 5)

Төрсөн он: 1988

Эрхэлж буй ажил: Дасгалжуулагч, фитнес клубийн захирал

Instagram хаяг: @kangsoyeon__

Шоуны хамгийн ахмад оролцогч буюу 34 настай Кан Со Ён бүсгүй маш олон төрлийн спортоор хичээллэх дуртай бөгөөд HITFIT гэх боксын клубийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 2006 онд Superstar Survival нэвтрүүлэгт оролцож, JYP Entertainment агентлагтай гэрээ байгуулсан ч тус компанийн нэр дор ямар нэгэн хамтлагт дебютээ хийж чадаагүй байна. Гэхдээ 2011 онд WE гэх K-pop хамтлагт нэгдэж хэсэг хугацаанд дуучны карьер хөөж байжээ. Мөн Со Ён жүжигчний бас хөтлөгчийн туршлагуудтай бөгөөд одоогоор спортын салбарт хүч үзэж, хажуугаар нь өөрийн YouTube сувгийг хөтөлж байна.

Ан Е Вон

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 6)

Төрсөн он: 1995

Эрхэлж буй ажил: Пилатесын дасгалжуулагч, загвар өмсөгч

Instagram хаяг: @yeah.w__

Үзэгчдийн дунд маш нээлттэй, хөгжилтэй чанаруудаараа танигдсан Ан Е Вон мөн өөрийн YouTube сувгийг хөтөлдөг бөгөөд хийдэг дасгалуудаа, амьдралын хэв маягаа влог бичлэгүүдээр хүргэдэг билээ.

Ким Сү Мин

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 7)

Төрсөн он: 1998

Эрхэлж буй ажил: Загвар өмсөгч

Instagram хаяг: @sumesume_

Тавдугаар дугаарт шоунд нэгдсэн Ким Сү Мин ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд сурталчилдаг. Тэрээр үзэгчдийн зүгээс эерэг хандалт авч чадсан бөгөөд бусад оролцогчдод сайхан сэтгэгдэл гагцхүү төрүүлж чадсан нэгэн билээ. 

Сон Мин Жи

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 8)

Төрсөн он: 1997

Эрхэлж буй ажил: Загвар өмсөгч

Instagram хаяг: @im_min.vely

Сү Мины адил шоуны сүүл хэсгээс оролцсон Сон Мин Жи гоо сайхны брэндүүдтэй хамтран ажилладаг.

Эрэгтэй оролцогчид

Ким Хён Жүн

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 9)

Төрсөн он: 1994

Эрхэлж буй ажил: Загвар өмсөгч, фитнес дасгалжуулагч

Instagram хаяг: @__1126.1

“Mr. Model Worldwide 2019” тэмцээнд хоёрдугаар байр, мөн “Mr. International Korea 2019” тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн Ким Хён Жүн загвар өмсөгч бөгөөд фитнес дасгалжуулагчаар ажилладаг. Үзэгчдийн зүгээс онцгой анхаарлыг хүртсэн түүний Instagram хуудас мөн өдөр ирэх тусам өссөөр байгаа юм.

О Жин Тэк

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 10)

Төрсөн он: 1992

Эрхэлж буй ажил: Хувцасны брэндийн захирал

Instagram хаяг: @timelessbruno

Ascottage хэмээх эрэгтэй хувцасны брэндийн үүсгэн байгуулагч. Гадаад төрх, зан чанараараа оролцогчид төдийгүй орон орны үзэгчдийн анхаарлыг татсан тэрээр мөн улам л алдаршсаар байгаа юм.

Мун Сэ Хүн

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 11)

Төрсөн он: 1995

Эрхэлж буй ажил: Рестораны захирал

Instagram хаяг: @moonofsh

Магадгүй шоуны хамгийн сонирхол татсан оролцогчдын нэг байх. Үзэгчид түүнийг эхний ангиас л ямар ажил мэргэжил эрхэлдэг талаар мэдэхийг ихэд хүссэн байна. Тэгвэл шоуны сүүлийн ангиудад түүнд хостойгоо “Диваажин” руу явах боломж олдсон бөгөөд тэрээр ийнхүү нас болон эрхэлж буй ажлаа дэлгэсэн удаатай.

Ким Жүн Шик

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 12)

Төрсөн он: 1994

Эрхэлж буй ажил: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндийн захирал

Instagram хаяг: @juncore_

Спортоор хичээллэх дуртай тэрээр мөн эрүүл амьдралын хэв маягийг бусдад түгээх зорилгоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндийг үүсгэн байгуулжээ.

Чой Ши Хун

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 13)

Төрсөн он: 1992

Эрхэлж буй ажил: Хувцасны брэндийн захирал

Instagram хаяг: @choi_hun2

Чой Ши Хун загвар өмсөх, жүжиглэх, брэндийн бүтээлч захирлаар ажиллах гээд бараг бүгдийг туршиж, хийж үзсэн байна.

Ча Хён Сын

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 14)

Төрсөн он: 1991

Эрхэлж буй ажил: Мэргэжлийн бүжигчин, загвар өмсөгч

Instagram хаяг: @502bright

Өмнөд Солонгосын дуучин Сунмигийн арын бүжигчин гэдгээрээ танигдсан Ча Хён Сын мэргэжлийн бүжигчин бөгөөд олон Солонгос алдартнуудын тоглолтуудад оролцож байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр шоуны сүүлийн ангиудад оролцсон хэдий ч богино хугацаанд үзэгчид болон оролцогчдын анхаарлыг ихэд татаж чадсан. Үүнээс гадна Ча Хён Сын загвар өмсөж, YouTube суваг хөтөлдөг байна.


ШОУНЫ ХӨТЛӨГЧИД


Үзэгчдийн адил найман ангийн турш арал дээр өрнөсөн үйл явдлыг анхааралтай үзсэн дөрвөн хөтлөгчтэй мөн танилцацгаая. 

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 15)

Ли Да Хи

Төрсөн он: 1985

Эрхэлж буй ажил: Жүжигчин, загвар өмсөгч

Instagram хаяг: @dahee0315

Өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч Ли Да Хи “Search: WWW”, “The Beauty Inside”, “I Can Hear Your Voice” зэрэг цувралуудад дүр бүтээж байснаараа танигджээ. Мөн тэрээр “Single’s Inferno” шоуны хөтлөгчөөр томилогдохоосоо өмнө “Queendom” болон “Road to Kingdom” тэмцээнүүдийг хөтөлсөн байна.

Ханхэ

Төрсөн он: 1990

Эрхэлж буй ажил: Рэпер, дуучин

Instagram хаяг: @hanhae1990

Өмнө нь Phantom хамтлагийн гишүүн байсан рэпер, дуучин Ханхэ “Man of the Year” хит дуу болон “Organic Life”, “About Time” цомгуудаараа танигдсан билээ. Мөн тэрээр өөрийн YouTube сувгийг хөтөлдөг бөгөөд үүгээрээ одуудтай хийсэн ярилцлага, өөрийн амьдралд тохиож буй үйл явдал зэргийг хуваалцдаг байна.

Кюхён

Төрсөн он: 1988

Эрхэлж буй ажил: Дуучин, жүжигчин

Instagram хаяг: @gyuram88

Алдарт K-pop хамтлаг болох Super Junior-ийн гишүүн Кюхёныг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэрээр томоохон шоунуудын хөтлөгч хийж, олон жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд хамтлагийн гишүүд дундаасаа хамгийн анх соло уран бүтээлээ толилуулсан байдаг. Мөн саяхан “Sing Again” дууны тэмцээнд шүүгчээр томилогдож, “Naked World History” болон “Baek Jong-won’s Four Seasons” нэвтрүүлгүүдийг хөтөлсөн.

Хон Жин Кён

Төрсөн он: 1977

Эрхэлж буй ажил: Комедиан, жүжигчин

Instagram хаяг: @jinkyunghong

Хон Жин Кён “My Love from the Star”, “The Legend of the Blue Sea” цувралуудад дүр бүтээж байсан ба Солонгосын олон төрлийн нэвтрүүлэг, тэмцээнүүдэд оролцдогоороо танигдсан. Мөн тэрээр өөрийн YouTube сувагтай бөгөөд одоогоор 1 сая гаруй дагагчтай байна. Ихэнхдээ хөгжилтэй контент хийдэг түүний бичлэгүүд маш их үзэлттэй байдаг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх