Хайх

DJ Snake, Ozuna, Megan Thee Stallion, Lisa нарын хамтарсан клип цацагдлаа

DJ Snake, Ozuna, Megan Thee Stallion, Lisa нарын хамтарсан клип цацагдлаа

“SG”

Text: Buro.Mongolia


Хэдхэн цагийн өмнө DJ Snake, Ozuna, Megan Thee Stallion, Lisa зэрэг дэлхий даяар танигдсан уран бүтээлчид анхны хамтарсан дуугаа видео клипийн хамт толилууллаа. Уг дууны нэр “SG” буюу “Sexy Girl” гэсэн утгатай юм.

Энэхүү дуу нь сонсогчдыг доргиож, бүжгийн сэдэл төрүүлэх латин трэп болон реггетон урсгалыг өөртөө цогцлоожээ. Клипийн найруулагчаар өмнө нь Жастин Бибер, Cardi B, DJ Khaled зэрэг дуучдын клипийг найруулж байсан домогт Колин Тилли ажилласан байна. Тус клипэнд тансаг дарвуулт завь, шөнийн клуб, усан сан дахь үдэшлэг гэх зэрэг сонирхол татам дүр зургууд харагдана. Мөн BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa гоцлол бүжиг дэглэн, авьяас чадвараа ахин нэг удаа харуулсан юм.

Олны таамаглаж буйгаар клипийн зураг авалт Майами хотод хийгдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх