Хайх

Дуучин Билли Айлиш 2020 онд шинэ цомгоо бичүүлнэ

Дуучин Билли Айлиш 2020 онд шинэ цомгоо бичүүлнэ

Бас түүний тухай баримтат кино удахгүй гарна

Text: Buro.Mongolia


Дуучин Билли Айлиш энэ жил хоёр дах бие даасан цомог дээрээ ажиллана гэдгээ iHeart Radio-д өгсөн ярилцлагынхаа үеэр баталлаа. Гэхдээ тэрээр шинэ бүтээлээ 2020 онд гаргах бодолгүй байна.

Тодруулбал түүнээс 2020 онд шинэ цомог гаргах эсэхийг нь тодруулахад залуу дуучин "Энэ жилдээ багтаж цомог гаргахгүй ч энэ онд шинэ цомгоо бичүүлэх болно. Ойрын хэдэн жилдээ гаргах уу гэж үү? Бэлэн болохоор нь гаргана аа" гэж хэлжээ.

Түүнчлэн Билли Айлишийн тухай баримтат кино Apple TV+ стриминг тавцан дээр танилцуулагдах гэж байгаа билээ. Энэ тухайд тэрээр "Зураг авалтыг 2018 оны долоодугаар сараас эхлэн хийсэн. Гэхдээ би огт үзээгүй байгаа. Би маш их сандарч байна" хэмээн ярьжээ.

Энэхүү баримтат кино нь 2020 онд багтаж цацагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх