Хайх

“Fantastic Beasts and Where to Find Them” киноны таван анги гарна гэдгийг Жоан Роулинг мэдэгдлээ

“Fantastic Beasts and Where to Find Them” киноны таван анги гарна гэдгийг Жоан Роулинг мэдэгдлээ

Харри Поттерын ертөнц

Text: Buro.Mongolia


Хэрэв өмнө нь Warner Brothers кино компани “Fantastic Beasts and Where to Find Them” кино нийт гурван ангиас бүрдэнэ гэж байсан бол одоо Жоан Роулинг өөрөө таван анги гарна гэж зарласан байна

Юуны өмнө энэхүү кино нь Харри Поттерын адал явдлын үргэлжлэл биш гэдгийг дурдах хэрэгтэй. Харин Харри Поттероос өмнө болсон явдал бөгөөд тухайн үед ид шидийн ертөнцөд амьдарч байсан баатруудын тухай өгүүлэх болно. "Fantastic Beasts and Where to Find Them" кино болон ирээдүйд шинээр гарах ангиудын зохиол дээр Роулинг өөрөө ажиллаж байна.

"Fantastic Beasts and Where to Find Them" франчайзын эхний анги нь арваннэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ. Киноны үйл явдал 1926 онд өрнөх бөгөөд шидтэн, амьтан судлаач Ньют Скамандерын (Эдди Редмэйн) адал явдлыг харуулдаг. Скаммандер өөрийн адал явдлаар ном бичдэг бөгөөд түүний номыг 70 жилийн дараа Харри Поттер Хогвартсад унших болно.

цааш үзэх