Хайх

“Hellboy” киноны шинэ анги гарна

“Hellboy” киноны шинэ анги гарна

Millennium кино компанийн бүтээл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

“Hellboy” буюу “Тамын Хүү” кино дахин шинэчлэгдэж гарахаар боллоо

Майк Миньолагийн ижил нэртэй комик зохиолоос сэдэвлэсэн "Hellboy" (2004) ба "Hellboy II: The Golden Army" (2008) гэх хоёр ангит бүрэн хэмжээний киног найруулагч Гильермо дель Торо бүтээж байсан билээ. Тэгвэл одоо энэхүү супер баатартай адал явдалт киноны шинэ анги гарахыг Майк Миньола саяхан албан ёсоор мэдэгдсэн байна. Гэхдээ энэ удаад найруулагч Гильермо дель Торо ба тухайн үед Тамын хүүгийн дүрд тоглож байсан жүжигчин Рон Перлман нар энэхүү төсөлд оролцохгүй юм.

"Hellboy: Rise of the Blood Queen" хэмээн нэрлэгдсэн энэхүү шинэ төсөл дээр "Game of Thrones" цувралын туслах найруулагч Нил Маршалл хамтрах магадлалтай байна. Мөн тус киноны гол дүрд "Stranger Things" цувралын жүжигчин Дэвид Харбор тоглохоор хэлэлцээр хийгдэж байна. Уг төсөл нь одоогийн байдлаар анхан шатандаа явж байгаа тул хэзээ дэлгэцэнд гарах нь тодорхойгүй байгааг Variety сэтгүүл онцолжээ.

 

 

цааш үзэх