Хайх

Кристин Макви 79 насандаа таалал төгслөө

Кристин Макви 79 насандаа таалал төгслөө

Домогт Fleetwood Mac хамтлагийн дуучин, ая зохиогч, даралтат хөгжимчин Кристин Макви

Text: Buro.Mongolia


20-р зууны хамгийн нөлөө бүхий, амжилттай хамтлагуудын нэг болох домогт Fleetwood Mac хамтлагийн дуучин, ая зохиогч, даралтат хөгжимчин Кристин Макви эрүүл мэндийн шалтгааны улмаас 79 насандаа таалал төгслөө. Түүний гэр бүлийн мэдэгдэлд “Маквигийн гэр бүлийн хувьд Кристинийг нас барсан тухай мэдээлэх туйлын хүнд байна. Тэр өнөө өглөө эмнэлэгт, гэр бүлийнхнийхээ дэргэд хүнд зовлонгүй өнгөрлөө. Энэхүү хэцүү цаг үед түүний гэр бүлийн байдлыг хүндэтгэн, Кристиний ямар сайн хүн, чадварлаг хөгжимчин байсныг сэтгэлдээ дурсан хайрлахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Тайван нойрсох болтугай, Кристин Макви” хэмээсэн байна.

1967 онд үүсгэн байгуулагдсан Fleetwood Mac хамтлагийн хамгийн алдартай “Rumours” цомогт багтсан “Dreams” дуу сүүлийн жилүүдэд Instagram болон TikTok-д хит болж 1977 онд цацагдсанаасаа хойш ахин Billboard-д бичигдэн эхэлж байлаа. Тус цомог хэрхэн бүтсэн гайхам түүх, дуу бүрийн талаар нарийн мэдээлэл бүхий дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх