Хайх

Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа

Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа

The Leica Oskar Barnack Award 2021

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө Германы Вецлар хотод 41 дэх удаагийн “The Leica Oskar Barnack Award” олон улсын гэрэл зургийн уралдааны ялагчдыг шалгаруулжээ. Энэхүү тэмцээний хүрээнд хүн болон хүрээлэн буй орчин хоорондын харилцааг хамгийн бодитоор, мөн шинэлэг байдлаар харуулсан шилдэг гэрэл зурагчдыг тодруулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн уралдааны ялагчаар Венесуэлийн зурагчин Ана Мария Аревало Госен тодорсон байна. Түүний шалгарсан “Días Eternos” (“Мөнхийн өдрүүд”) нэртэй цуврал зургууд нь шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн амьдралыг харуулжээ. Гэрэл зурагчин 2017 оноос эхлэн Венесуэл болон Эль Сальвадор орнуудын хэд, хэдэн эмэгтэй хорих байгууллагуудаар явж, Leica Q камераар уг гэрэл зургуудыг авсан байна. Энэхүү цуврал зургууд нь хорих байгууллагад хоригдох нь зөвхөн ялтнуудад төдийгүй тэдний ар гэрийнхэн болон нийт Латин Америкийн нийгэмлэгт хэрхэн нөлөөлж буйг харуулсан юм. 

Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа (фото 1)
Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа (фото 2)


“Шоронд ял эдэлж буй эдгээр эмэгтэйчүүдийн хөрөг зургууд нь тэдний амьдарч буй нөхцөл байдлын бодит үнэнийг харуулж байгаа. Тэдний хүний ​​эрх зөрчигдөж байна. Уг эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж чадна гэж бодохгүй байгаа ч ядаж энэхүү ажлаараа ийм асуудал байгаа гэдгийг бусдад харуулж чадсан байх” хэмээн Ана Мария Аревало Госен хэлжээ.


Харин “Залуу гэрэл зурагчин” төрөлд баримтат бүтээлүүдээрээ танигдсан Германы гэрэл зурагчин Эмиль Дюк “Kolyma – Along the Road of Bones” (“Колыма: Ясны замаар”) цуврал зургуудаараа шалгарсан юм. Тэрээр ГУЛАГ-ийн хуарангуудын үлдэгдлийг, мөн Дэлхийн II дайны үеийн үйл явдлыг хүмүүс санаж байгаа эсэхийг олж мэдэхийг хүссэний үр дүнд уг цуврал зургуудыг дарсан байна.

Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа (фото 3)
Leica компанийн гэрэл зургийн уралдаанд шоронд ял эдэлж буй эмэгтэйчүүдийн зураг шалгарлаа (фото 4)

Ана Мария Аревало Госенд 40,000 евро болон Leica брэндийн зургийн камер гардуулжээ. Харин шилдэг залуу гэрэл зурагчин Эмиль Дюк 10,000 евро болон Leica Q2 загварын камераар шагнуулсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх