Хайх

Оддын дайн киноны шүтэн бишрэгчид Леяг Диснейн гүнж болгохыг хүсч байна

Оддын дайн киноны шүтэн бишрэгчид Леяг Диснейн гүнж болгохыг хүсч байна

Өндөр магадлалтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Кэрри Фишерийн "Оддын дайн" кинонд бүтээсэн Леагийн дүрийг гүнж болгох хүсэлтийг түүний шүтэн бишрэгчид Disney компанид тавьжээ

"Оддын дайн" киноны баатар Лея гүнжийг Диснейн албан ёсны гүнж болгох хүсэлтийг баталгаажуулахаар шүтэн бишрэгчид нь Change.org вебсайт дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар Independent сонин мэдээллэсэн байна. Жүжигчин Кэрри Фишерийг таалал төгссөний дараа маш олон хүн түүнийг эргэн дурсаж, түүний амьдралыг мөнхлөх ямар нэгэн арга хэрэгжүүлэх хэрэгтэй тухай саналаа цахим ертөнцөөр дамжуулан хэлэлцэж эхэлсэн юм. Тэдний дотроос Кэрри Фишерийн дурсгалыг мөнхжүүлэх хамгийн шилдэг арга бол Леяг Диснейн ертөнцийн албан ёсны гүнж болгох явдал гэж үзжээ. 

"Кэрри Фишер биднийг харамсалтайгаар орхиж одсон энэ үед Дисней компани өөрсдийн дүрэм журмаа эргэн нэг харахыг бид хүсч байна. Диснейн гүнж заавал анимэйшн баатар байх ёстой гэсэн дүрмийг өөрчилж, Леяг албан ёсны Диснейн гүнж болгох нь Кэрри Фишерийн гэгээн дурсгалыг хүндэтгэх сайхан арга байх болно" гэж Дисней компанийн удирдлагад гаргасан хүсэлтэд бичжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү хүсэлтэд 80,000 хүн гарын үсгээ зуржээ.

Хэрэв энэ хүсэлт биелбэл Лея Диснейн 12 дах гүнж болно. Одоогоор Диснейн албан ёсны гүнжүүдэд Цасан гоо, Аврора, Үнсгэлжин, Белль, Жасмин, Ариэль, Мулан, Тиана, Покахонтас, Рапунзель болон Мерида нар багтдаг юм.

 

 

цааш үзэх