Хайх

Nickelodeon Патрикаас сэдэвлэсэн цуврал гаргана

Nickelodeon Патрикаас сэдэвлэсэн цуврал гаргана

“The Patrick Star Show”

Text: Buro.Mongolia


Nickelodeon суваг энэ оны эхээр “SpongeBob SquarePants” цувралын гол дүрийн нэг болох Патрикаас сэдэвлэсэн “The Patrick Star Show” хэмээх цуврал бүтээж буйгаа зарласан билээ. Тэгвэл шинэ цувралын нээлтийн тов зарлагдаж, анхны трейлэр цацагдлаа.

13 ангиас бүрдэх “The Patrick Star Show” цувралд Патрикын уран сэтгэмжид болж буй үйл явдал, тэр дундаа түүний гэр бүлийнхний тухай өгүүлэх ажээ. Түүнчлэн Патрикын найзууд болох Хөвсгөр Боб, Сквидвард, Крабс нарын хэсгүүд ч гарах болно. Өмнө нь “SpongeBob SquarePants” цувралаас сэдэвлэсэн “Kamp Koral: SpongeBob’s Under Years” хэмээх цуврал гарч байсан нь багагүй амжилт үзүүлсэн билээ.

Сонирхуулахад, 1999 оноос эхлэн гарч эхэлсэн “SpongeBob SquarePants” комеди анимейшн нь хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дуртай цувралын нэгээр нэрлэгддэг. Харин шинээр хийгдэж буй “The Patrick Star Show”-г шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж буйгаа Instagram олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх