Хайх

“Oppenheimer” киноны трейлер цацагдлаа

“Oppenheimer” киноны трейлер цацагдлаа

Ирэх оны долоодугаар сард нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Ирэх оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонуудын нэг, нэрт найруулагч Кристофер Ноланы найруулсан “Oppenheimer” киноны трейлер цацагдлаа. Энэхүү кино нь 1942-1946 оны хооронд анхны атомын бөмбөг бүтээх Мэнхэттэн төсөлд оройлж оролцсон, бөмбөг бүтээж буй Лос Аламос лабораторын захирал асан, “атомын бөмбөгийн эцэг” гэгдэх онолын физикч Ж. Роберт Оппенхаймерын талаар өгүүлэх юм. Тус киноны гол дүрийг Нолантай “The Dark Knight Trilogy”, “Inception”, “Dunkirk” гэхчлэн олон ч бүтээл дээр хамтран ажиллаж буй Киллиан Мерфи бүтээж байна.

“Tenet” киноныхоо зураг авалтад зориулж жинхэнэ Boeing-747 нисэх онгоц дэлбэлж байсан Кристофер Нолан энэ удаад анхны цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийг ч мөн компьютер график (CGI) ашиглалгүй бүтээсэн тухайгаа хэвлэлд ярьсан юм.

“Oppenheimer” кино нь ирэх оны долоодугаар сарын 21-нд нээлтээ хийхээр товлосон бөгөөд энэ өдөр мөн найруулагч Грета Гервигийн найруулсан “Barbie” кино ч мөн театруудаар анхлан гарч эхлэнэ. Чадварлаг хоёр найруулагчийн тэнгэр газар мэт өөр сэдэвтэй бүтээлүүд нэг өдөр гарах болсон нь олон нийтийг гайхшруулахын зэрэгцээ хөгжөөсөөр байгаа билээ.

Ташрамд дурдахад, Грета Гервигийн “Barbie” кино хэдхэн хоногийн өмнө тизер трейлерээ цацаад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх