Хайх

Stranger Things цувралын шинэ трейлэр цацагдлаа

Stranger Things цувралын шинэ трейлэр цацагдлаа

Тавдугаар сарын 27-ноос зөвхөн Netflix дээр

Text: Buro.Mongolia


Netflix компанийн аймшгийн, sci-fi драма цуврал Stranger Things-ийн дөрөвдүгээр бүлгийн трейлэр цацагдлаа. Нийтдээ есөн ангиас бүрдэх уг бүлэг хоёр хэсэг болон гарах юм. Эхний хэсгийг тавдугаар сарын 27-нд, хоёр дах хэсгийг долоодугаар сарын 1-нд цацахаар төлөвлөж байна.

Сүүлийн бүлгийн төгсгөлд Хоукинс хотын цагдаа Жим Хоппер нөгөө ертөнц рүү нээгдсэн хаалгыг хаахын тулд өөрийгөө золиосолсон нь үзэгч фенүүдийн нулимсыг бараад байсан юм. Тэрээр үхээгүй, харин Зөвлөлтийн хорих лагерьд төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа нь ил болсон билээ.

Тус цувралын найруулагчид болох ихэр ах дүү Мэтт болон Росс Даффер нар Stranger Things-ийн адал явдал тавдугаар бүлгээр төгсгөл болохыг зарласан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх