Хайх

Sundance 2018 кино наадмын гол бүтээл: Хоакин Феникс ба Руни Мара нарын тоглосон шинэ кино

“Don’t Worry, He Won’t Get Far On Foot”

Text: Бюро 24/7


Зураг:

 

Бие даасан кино урлагийн хамгийн том наадам болох Sundance 2018 зохион байгуулагдахад нэг хоног үлдээд байна. Тэгвэл энэхүү кино наадамд танилцуулагдах хамгийн гол бүтээлүүдийн нэг болох "Don't Worry, He Won't Get Far On Foot" киноны трейлер хэдхэн цагийн өмнө цацагдлаа. Найруулагч Гас Ван Сентийн бүтээсэн намтарчилсан кинонд Америкийн шог зураач Жон Каллаханы амьдралын түүхийг харуулна. Киноны гол дүрд жүжигчин Хоакин Феникс, Руни Мара, Жона Хилл нар тоглосон байгаа.

Портленд хотоос гаралтай шог зураач Жон Каллахан нь өөрийн хар бараан хошин шогийн мэдрэмж, өдөөн хатгасан уран бүтээлүүдээрээ дэлхийд алдартай бөгөөд түүний бүтээлүүдийг New York Times, Playboy зэрэг нөлөө бүхий сэтгүүлүүд нийтэлж байсан. Тэрээр ердөө 21 насандаа автомашины осолд орж, тэргэнцэр дээр суух болсон юм. Харин зураг зурах нь түүний хувьд нэг талаасаа эмчилгээ болсон гэдэг.

"Don't Worry, He Won't Get Far On Foot" киног алдарт зураачийн дурсамжаас сэдэвлэн бүтээсэн байна. Түүний дурсамж номыг анх 1990-ээд оны сүүлээр дэлгэцийн бүтээл болгохоор төлөвлөж байсан ч хойшлогдсоор ирсэн юм. Тухайн үед гол дүрийг жүжигчин Робин Уильямс бүтээнэ хэмээн яригдаж байжээ.

цааш үзэх