Хайх

Halston брэндийн борлуулалт 631%-иар өссөн байна

Halston брэндийн борлуулалт 631%-иар өссөн байна

Netflix дээрх цувралын ачаар

Text: Buro.Mongolia


Netflix дээр “Halston” цуврал гарснаас хойш Halston брэндийн амжилтууд ар араасаа хөвөрсөөр байна. Тодруулбал, брэндийн төлөөлөгчдийн WWD сэтгүүлд дэлгэсэн тоо баримтаас харахад брэндийн борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулбал 631%-иар, вебсайтын хандалт нь 3200%-иар өссөн байна. Үүгээр ч зогсохгүй Райан Мерфигийн бүтээсэн цуврал нээлтээ хийсний дараа Halston брэндийн Instagram хуудасны дагагчдын тоо 26.7%-иар нэмэгдэж, уг брэнд нь дэлхий даяар дахин танигдаж эхэлжээ.

Halston брэнд олны анхаарлыг татаж байгаа ч есдүгээр сард болох Нью-Йорк хотын загварын долоо хоногт оролцох бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч, компанийн бүтээлч захирал Роберт Родригесийн харж буйгаар алдартнууд Halston брэндийн хувцсыг Met Gala зэрэг томоохон арга хэмжээнүүдэд өмсөх нь улам нэмэгдэх төлөвтэй байна гэнэ.

Дашрамд дурдахад, Halston брэнд Netflix тавцантай хамтран цуврал дээр үндэслэсэн үдшийн даашинзын цуглуулгыг наймдугаар сард худалдаанд гаргах гэж байгаа билээ. Уг цуглуулгад Рой Холстоны бүтээлээс иш татсан арван загвар багтах бөгөөд яг одоо урьдчилсан захиалгаа авч эхэлсэн байна. 

Тавдугаар сарын дундуур Netflix дээр гарсан "Halston" цувралын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх