Хайх

Кельвин Кляйн ном бичиж байна

Кельвин Кляйн ном бичиж байна

Жилийн дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Америкийн минимализмын загалмайлсан эцэг ба XX зууны сүүл үеийн хамгийн дуулиантай сурталчилгаануудын эзэн ном гаргахаар бэлдэж байна. Кельвин Кляйнд өгүүлэх сонирхолтой зүйлс их байгаа гэдэгт бид итгэлтэй байна

Өдгөө 73 настай Кельвин Кляйн одоо л өөрийн намтар түүхийг бичихэд бэлэн болжээ. Америкийн хамгийн чадварлаг, гол дизайнеруудын нэг болсон тэрбээр намтар номоо 2017 оны сүүл гэхэд бэлэн болгох төлөвтэй байна. "Би өнгөрсөн цагийг эргэн дурсахдаа тааруухан байдаг. Гэхдээ манай архивт 20 мянга гаруй гэрэл зураг ба 150 гаруй бичлэг бий. Тэгэхээр номонд орох материалд санаа зовох зүйлгүй гэсэн үг" хэмээн дизайнер WWD-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогийн байдлаар Кельвин олон улсын их сургуулиудтай хамтран ажиллаж, өөрийнхөө амьдралын туршлагыг оюутнуудад хуваалцаж байгаа аж. Тэр хэрхэн юу ч үгүй хоосон байдлаас компаниа эхлүүлж, түүнийгээ дэлхий хэмжээний брэнд болгож чадсанаа ярьдаг гэнэ.

Юутай ч загварын ордны баялаг түүх ба архивын сан хөмрөгө брэндийн үүсгэн байгуулагчийг хэт ачааллуулж, номын нээлтийн өдрийг битгий хойшлуулаасай гэж найдах л үлдлээ. Учир нь XX зууны сүүлийн арван жилийн гол шуугиан дэгдээгч, "Миний Кельвины цаана юу байгааг мэдэхийг хүсэж байна уу?" гэх зоримог уриаг санаачлагч түүнд бидэнд ярих зүйл их байгаа нь гарцаагүй.

цааш үзэх