Хайх

Судалгаа: Хувцас хүнийг ухаантай болгодог уу?

Судалгаа: Хувцас хүнийг ухаантай болгодог уу?

Text: Buro.Mongolia


2012 онд АНУ-ын Northwestern их сургуулийн судлаачид өмсөж буй хувцас нь хүний сэтгэл зүй болон тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг нотолсон судалгаа гаргажээ. Хувцас бүр ямар нэгэн мэргэжил эсхүл зан төлөвтэй зүйрлэгддэг. Жишээ нь урт хар нөмрөг шүүгч нарыг санагдуулдаг бол цагаан халат эмч, эрдэмтэдтэй салшгүй холбоотой байдаг. Тэр ч бүү хэл бид дөнгөж уулзаад өнгөрсөн хүнийг гадаад байдалд нь тулгуурлан өмссөн хувцсаар нь дүгнэх нь элбэг. Тэгвэл хүний бүрдүүлсэн гадаад төрх тархины үйл ажиллагаанд нөлөөлж болдог эсэхийг харахаар ELLE сэтгүүлийн хамт олон нэгэн сонирхолтой туршилт явуулжээ.

Тус туршилтад нийт оролцогчдын тал хувьд нь эрдэмтний цагаан халат өмсүүлэн тест авсан бол нөгөө тал нь энгийн хувцастай оролцсон байна. Оролцогчдод олон төрлийн өнгөөр бичсэн текстийг проектороор дамжуулан харуулжээ. Тэд тус текстийг ямар төрлийн өнгөөр бичсэнийг хэлэх ёстой байв. Үр дүн нь бүгдийг гайхшруулсан бөгөөд цагаан халаттай оролцогчид энгийн хувцастай оролцсон бусдыгаа бодвол 50 хувиар илүү амжилттай оролцсон байна. Үүний дараа яаг адилхан даалгаврыг оролцогчдоос дахин биелүүлэхийг хүсжээ. Нэг зүйл өөрчилсөн нь эрдэмтний цагаан халатны оронд зураачийн цагаан халат өмсүүлсэн байна. Үр дүн нь бас л гайхмаар байсан бөгөөд зураачийн цагаан халат өмссөн оролцогчид өмнөхөөсөө илүү муу үзүүлэлт гаргасан байна. Тус туршилтаар хүн өмссөн хувцсаа яаж хүлээж авахаас шалтгаалан сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөл болон үйл хөдлөлд нөлөөлдгийг батлахаар зорьсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх