Хайх

Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл

Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл

Бүрэн бүрэлдэхүүнээрээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян, Алессандра Амбросио, Жордан Данн, Саша Лусс болон бусад одууд Balmain-ы намрын шинэ сурталчилгаанд

Мэдээж хэрэг Канье Уэстийн унаж буй зургаар бүх зүйл дууссангүй. Balmain-ы намар-өвлийн сурталчилгааны анхны зургуудыг бид хэд хоногийн өмнө дэлгэсэн бол одоо үргэлжлүүлэн шинэ зургууд нэмэгдсээр байна. Уг сурталчилгаанд маш олон одууд байгаагийн дунд Канье Уэстийн эхнэр Ким Кардашьян ч мөн оролцжээ. Ким Кардашьяныг камерын ард хоцроно гэж бодох нь үнэхээр гэнэн хэрэг байжээ.

Стивен Кляйны авсан хар, цагаан өнгийн зургуудад алдартнуудын уйлсан мэт нулимстай царайнууд харагдана. #BALMAINARMY эрх чөлөөний төлөө дуугарч, дэлхий ертөнцийг бүрхээд байгаа арьс өнгөний асуудал, хүчирхийлэл ба харгислалын эсрэг тэмцдэг. Оливье Рустен нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг өөрийн бүтээлүүддээ тусгаж чаддаг дизайнеруудын нэг билээ. Тэрээр өнгөрсөн жил CNN-д өгсөн ярилцлагадаа "Би энэ янзаар хэн нэгний ухамсрыг өөрчилж чадна гэж найдаж байна. Би маш нэр хүндтэй, уламжлалт загварын ордныг удирдаж байгаа өнгөт арьст дизайнер. Миний бодлоор энэ маш өөдрөг зүйл" гэж хэлж байсан юм.

 

 

Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 1)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 2)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 3)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 4)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 5)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 6)Уйлсан царайнууд: Balmain-ы сурталчилгааны үргэлжлэл (фото 7)

цааш үзэх