Хайх

Раф Симонс Calvin Klein-ы бүтээлч захиралд томилогдсон уу?

Раф Симонс Calvin Klein-ы бүтээлч захиралд томилогдсон уу?

Дэлхий цуурхлаар дүүрэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Ойрын эх сурвалжаас авсан шинэхэн мэдээнээс үзэхэд Раф Симонс өөрийн шинэ албан тушаалдаа наймдугаар сарын хоёрноос эхэлж орно

FashionMag сэтгүүлийн мэдээллэснээр бол Раф Симонс Calvin Klein брэндтэй аль хэдийнэ гэрээгээ хийсэн бөгөөд тун удахгүй бүтээлч захирлын ажилдаа орох гэнэ. Тэгэхдээ энэхүү цуурхал өнгөрсөн дөрөвдүгээр сард Франциско Коста өөрийн албан тушаалыг орхисон цагаас эхлэн загварын ертөнцөд тархсан юм. Кельвин Кляйн өнгөрсөн зургаадугаар сард тус загварын ордны ирээдүйн бүтээлч захирлын хуучин ажил олгогчтойгоо байгуулсан гэрээг нь дуусахыг хүлээж байгаа гэж мэдэгдсэнээс болж дээрх цуурхал бүр ч хүчтэй яригдах болсон. Эргэн сануулахад, Мария Грация Кьюри мөн л долоодугаар сард Dior-т ирж байсан билээ.

Раф Симонстой хамт өөр бусад дизайнеруудын баг Calvin Klein загварын ордонд ирнэ гэжээ. Раф Симонс тус загварын ордны дүр төрхийг шинэчлэх бөгөөд CK Jeans брэндийн хөгжлийг давхар хариуцаж ажиллах юм. Үүн дээр нэмэгдээд Раф Симонст загварын шоунуудын зохион байгуулалтыг шинэчлэх хэрэг гарах аж. Ямартаа ч албан ёсны мэдэгдлийг хүлээцгээе.

цааш үзэх