Хайх

Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая

Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая

Text: Э.Цовоо


BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé PUMA брэндтэй хамтран гаргасан анхны коллекцоо танилцууллаа. Тэрээр 2024 онд PUMA брэндийн соёлыг сурталчлах олон улсын элч төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба ийнхүү өөрийн бүтээлч чанар, өвөрмөц хэв маягийг шингээсэн PUMA x ROSÉ нэртэй шинэ цуглуулгаа албан ёсоор толилуулж байна.

Rosé-ийн хэв маягийг бүрэн илэрхийлэх энэхүү монохром цуглуулгад oversize загваруудыг эмэгтэйлэг деталь, нарийн оёдол, мөн Rosie гэсэн өвөрмөц бичвэрээр баяжуулжээ. Онцлох загваруудын дунд балетын хэв маягтай Speedcat Ballet, мөн илүү загварлаг мэдрэмж өгөх Speedcat OG Premium зэрэг багтжээ. Мөн шинэхэн цуглуулгынхаа талаар Rosé “Энэхүү цуглуулгад багтсан бүх загвар хүнийг өөрийн хамгийн үнэн, хамгийн зоримог дүрээрээ алхахад нь хүч өгөөсэй гэж хүссэн” хэмээн онцолсон байна.

PUMA x ROSÉ цуглуулга нь наймдугаар сарын 28-наас эхлэн PUMA-ийн албан ёсны вэбсайтаар худалдаалах юм.

Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая (фото 1)
Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая (фото 2)
Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая (фото 3)
Rosé x PUMA: Тэдний хамтарсан анхны цуглуулгатай танилцацгаая (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх