Хайх

Сайхан мэдээ: Raf Simons брэнд эмэгтэй хувцас гаргана

Сайхан мэдээ: Raf Simons брэнд эмэгтэй хувцас гаргана

25 жилийн дараа!

Text: Buro.Mongolia


Raf Simons брэнд эмэгтэй хувцас гаргахаар болжээ. Энэ талаар брэнд өөрийн албан ёсны Instagram хуудаснаа мэдэгдсэн байна.

Дизайнер Раф Симонсын хувьд өмнө нь Jil Sander, Dior ба Calvin Klein гэх загварын ордуудыг удирдан эмэгтэй цуглуулгууд дээр ажиллаж байсан туршлагатай хэдий ч нэрийн брэндийнхээ дор эмэгтэй хувцас гаргаж үзээгүй юм.

1990-ээд оны сүүл үед Симонс болон Эди Слиман нар эрэгтэй хувцас загварт хувьсал хийсэн байдаг. Dazed сэтгүүлийн онцолж байсанчлан яг л эдгээр дизайнерууд скинни жийнсэн өмд, нарийхан хослол зэргийг алдартай болгосон бөгөөд энэ тренд нь дараагийн арван жилийн хугацаанд ноёрхсон билээ.

Өмнө нь Симонс загварын салбарт бүх зүйл хэтэрхий хурдан өрнөж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаж байсан ба түүний хэлснээр энэ нь түүнд өөрийн санаануудыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх боломжийг олгодоггүй байсан аж. Харин одоо тэрээр өөрийн брэнд дээр ажиллахын зэрэгцээ Миучча Прадагийн хамт Prada ордныг удирдаж байгаа билээ.

Raf Simons брэндийн анхны эмэгтэй цуглуулга энэ аравдугаар сарын 23-нд танилцуулагдана.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх