Хайх

Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа

Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа

“Shangri-La Fashion Exhibition”

Text: Buro.Mongolia


Дэлхийн томоохон хотуудад загварын долоо хоног тохиож, дизайнерууд болон брэндүүд өөрсдийн шинэ цуглуулгаа танилцуулж буй энэ үед Шангри-Ла Төв ч мөн адил “Shangri-La Fashion Exhibition” гэх загварын үзэсгэлэнгээ есдүгээр сарын 27-нд эхлүүлж байна. Тэд өнгөрсөн жилүүдэд загварын шоу зохион байгуулдаг уламжлалтай байсан бол энэ онд цар тахлын улмаас аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү үзэсгэлэн гаргахаар болжээ. Дизайнерууд, уран бүтээлчид, инфлюэнсерүүд гээд загварын салбарын төлөөлөгчид нэг дор цуглах тус үзэсгэлэн нь сонирхсон хүн бүрт нээлттэй болж өнгөрөх бөгөөд Шангри-Ла Төвд байрлах брэндүүдийн энэ улирлын тренд загваруудыг дэлгэх болно. 

Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь Шангри-Ла Төв таван жилийн ойн баярынхаа хүрээнд тусгай merch цуглуулгыг танилцуулахаар бэлдэж байна. Үзэсгэлэнгээр зочлон Шангри-Ла Худалдааны Төвийн хувцас загвар, аксесуар болон гоо сайхны брэндүүдээс 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд энэхүү тусгай цуглуулгын футболка, мөн 500,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд цамц бэлгэнд аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу. 

Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 1)
Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 2)
Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 3)
Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 4)
Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 5)
Шангри-Ла Төв энэ улирлын гол тренд загваруудыг харуулсан үзэсгэлэн гаргалаа (фото 6)

Fashion Exhibition-д оролцох брэндүүд: Aigle, Baba, Camper, Caractere, Erdenet Cashmere, Gerard Darel, Lacoste, Maral, Marella, Martelli, Pandora, Prime Green Cashmere, The Kooples, Trippen, United Colors of Benetton.

“Shangri-La Fashion Exhibition” аравдугаар сарын 3-ныг дуустал зохион байгуулагдана.

Facebook: Shangri-La Centre Ulaanbaatar

Instagram: @shangrilacentreulaanbaatar 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх