Хайх

Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ?

Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ?

Text: Buro.Mongolia


Орчин үед хүн бүр өөрийн зорилго болон эрүүл мэндийн онцлогоосоо хамаараад маш олон төрлийн хоолны дэглэмүүдээс сонголтоо хийх боломжтой болсон. Тэр дундаас Япон хоолны дэглэм нь эрүүл мэндийг хохироолгүйгээр өндөр үр дүн үзүүлдгээрээ олны дунд алдаршсан байна.

  • Япон хоолны дэглэм гэж юу вэ?

Юуны өмнө Япончууд өөрсдөө уг хооллолтыг дэглэм гэж үздэггүй билээ. Тэдний хувьд энэ бол эрүүл бөгөөд залуу байдлаа хадгалахад нь тусалдаг бүхэл бүтэн амьдралын хэв маяг юм. Албан ёсны статистикаар Япон улсын хүн амынх нь дундаж наслалт дэлхий дээр хамгийн өндөр байдаг бөгөөд Японд хэт таргалалттай эмэгтэйчүүдийн хувь маш бага байдаг. Мөн Япон хоолны дэглэм гэдэг нь таны бодож байгаачлан алдарт суши, төрөл бүрийн далайн хоол болон соусны агууламжтай хооллолт биш юм. Харин эсрэгээрээ эрүүл орц болон бие илааршуулах зорилготой тэнцвэртэй хооллолт билээ. Уг хооллолтын гол зарчим нь түлхүү уураг хэрэглэхэд оршдог. Ингэхдээ мах болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй юм. Нэмж дурдахад Япончууд чихэрлэг зүйлсийг тэр болгон хэрэглээд байдаггүй бөгөөд жимс жимсгэнийг илүүд үздэг байна. Ер нь л Мандах наран улсын иргэд хоолондоо маш их утга учир өгдгөөрөө алдартай. Тухайлбал, заавал хоолоо гоёмсог үзэмжтэй байдлаар чимэглэх, чанартай гэсэн бүтээгдэхүүн хэрэглэх, зөвхөн уураар жигнэх зэрэг олон онцлог дагуулсан соёлтой улс юм.

  • Япон хоолны дэглэмд зөвшөөрөгдөх хүнс

Цагаан будаа


Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ? (фото 1)

Япончууд багахан хэмжээний агшааж болгосон цагаан будааг өглөөний цайндаа ногоотой хамт хүртдэг. Будаанд агуулагдах өөх тосны хэмжээ бага бөгөөд бүтэн өдрийн турш эрч хүчээр хангаж, өлсөх мэдрэмжийг дардаг байна.

Загас


Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ? (фото 2)

Яргай, туна, улаан загас, сардин, сельд зэрэг эрүүл өөх тостой загаснуудаас сонголтоо хийгээрэй. Загасны мах бол Омега-3-ийн гол эх үүсвэр бөгөөд зүрх судасны тогтолцоонд эерэгээр нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Бүх төрлийн ногоо


Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ? (фото 3)

Япон улсын иргэд ногоог асар их хэмжээгээр хэрэглэдэг онцлогтой. Тэдний ихэнх хоолнууд төрөл бүрийн ногооны хамт ирдэг билээ. Гол нь ногоогоо усанд чанаж болгох хэрэгтэй юм.

Өндөг


Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ? (фото 4)

Өндөгт агуулагдах ханаагүй тосны хүчлүүд нь биед хуримтлагдсан өөхийг хайлуулж өгдөг байна.

Ногоон цай


Япончууд ямар хоолны дэглэм барьдаг вэ? (фото 5)

Ногоон цай нь биеийн хорт бодисыг гадагшлуулахаас гадна цусны даралтыг хэвийн болгож, үрэвслийг намдаадаг билээ. Гэхдээ ногоон цайнд хэт авталгүйгээр өдөрт 1.5 литрээс илүү уухгүй байхыг хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөдөг.

  • Мөрдөх дүрмүүд
  1. Дэглэм барьж байх хугацаандаа элсэн чихэр болон давснаас татгалзах хэрэгтэй.
  2. "Өлссөн үедээ л идээрэй" гэж Япончууд хэлдэг. Өлсөх мэдрэмжээ 80% хүртэл хангаж хэвшээрэй. Тэгэхийн тулд жижиг хоолны аяга сонгох нь зүйтэй.
  3. Хоолоо зөвхөн чанаж эсвэл жигнэж болгох хэрэгтэй.
  4. Өдөрт гурван удаа хооллох. Дундуур нь хөнгөн зууш идэж болохгүй.
  5. Өдөрт хамгийн багадаа 1.5 литр ус ууж байгаарай.
  • Дэглэмээс гарах үр дүн

Тус дэглэмийг 14 хоног барих хэрэгтэй юм. Энэ хугацаанд нүүрс усны хэрэглээгээ багасгаж, өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэсний ачаар хүмүүс дор хаяж таван кг хаядаг байна.

  • Эсрэг заалтууд

Жирэмсэн эмэгтэйчүүд, бөөр, элэгний өвчтэй, зүрхний эмгэг, ходоодны үрэвсэл болон шархтай хүмүүст Япон хоолны дэглэм тохиромжгүй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх