Хайх

Giveaway Day 7: Премиум зэрэглэлийн Stokke брэндийн хүүхдийн сандал

Эгч, ахаас дүүд дамжин үлдэх чанартай бүтээгдэхүнүүд

Text: Б.Энххүслэн


Бэлгээр бялхсан арван хоногийнхоо долоо дах өдөр бид эцэг, эхчүүдэд нэн шаардлагатай хүүхдэд зориулсан хоолны сандлыг түшлэг, сандлын зөөлөвч, хоолны тавцан гэх дагалдах хэрэгслийнх нь хамт бэлэглэж байна. Бяцхан үрс маань хэрэглэнэ гэдэг утгаараа хамгийн чанартай, стандартын дагуу хийгдсэн, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн сонгох үүрэг бидний өмнө үүссэн юм. Иймд бид хүүхдэд шаардлагатай бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Норвегийн алдарт Stokke брэндтэй хамтарсан билээ. Тус брэнд нь 1972 онд хүүхэд суух боломжтой Tripp Trapp сандлыг зохион бүтээж, салбартаа хувьсгал хийж байсан нь одоо бидэнд бяцхан үрстэйгээ хамт нэг ширээгээ тойроод оройн хоолоо зооглох боломжийг олгосон юм. Stokke нь хэдхэн хоногийн өмнөөс Зайсан Скуэр төвийн хоёр давхарт албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн билээ.

Giveaway Day 7: Премиум зэрэглэлийн Stokke брэндийн хүүхдийн сандал (фото 1)

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгүй

Tripp Trapp нь олон цагаар суусан ч бие чилээхгүй хийц, байгалиас сэдэвлэсэн энгийн цэмцгэр дизайн болон биед харшилдаггүй, аюулгүй цэвэр модон материалтай билээ. Мөн Stokke брэнд нь байгальд ээлтэй үйлдвэрлэл болон тогтвортой байдлыг эрхэмлэн, ямар ч хортой бодис агуулаагүй, орчин тойронд хор хөнөөл учруулахгүй органик бүтээгдэхүүнийг урладаг юм.

Нярайгаас том хүн хүртэл хэрэглэж болох хийц

Giveaway Day 7: Премиум зэрэглэлийн Stokke брэндийн хүүхдийн сандал (фото 2)

Тус сандал нь эгч, ахаас дүүд өв залгамжлагдах чанартай бөгөөд нярайгаас том хүн хүртэл хэрэглэж болох хийцтэй билээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн биеийн онцлог, наснаас нь шалтгаалан Tripp Trapp-ын өндөр болон хөлийн түшлэгийг тохируулж болдгоос гадна дөнгөж төрсөн нярайд, хөлд орж сурсан эсвэл бие даан хоолоо идэж сурч байгаа хүүхдэд тохиромжтой зөөлөвчүүдээс сонгон суурилуулах боломжтой юм. Түүнчлэн тус сандлыг 136 кг хүртэл даацтай Европын beech tree буюу эвэрлэг модоор хийсэн тул насанд хүрсэн хүмүүс ч мөн хэрэглэхэд асуудалгүй билээ.

Stokke брэнд хоолны сандлаас гадна хүүхдэд шаардлагатай бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг

Giveaway Day 7: Премиум зэрэглэлийн Stokke брэндийн хүүхдийн сандал (фото 3)

Дээр дурдсанчлан Stokke брэнд нь хүүхэд аюулгүй өсөхөд тусалдаг, мөн эцэг, эхийн ажлыг хөнгөвчилдөг төрөл бүрийн хэрэгслүүдийг урладаг билээ. Тухайлбал, авсаархан хэмжээтэй, 360 градус эргэлддэг дугуйтай, 100% царс модоор хийсэн гурван төрлийн хэмжээтэй ор (Sleepi Mini, Sleepi Junior, Sleepi Bed), халтирдаггүй суурьтай, усны хэмийг мэдэрдэг, усыг нь шууд доош нь шавхах боломжийг олгосон хүүхдийн ванн болон практикал байдал, загварлаг дизайн, найдвартай тоормос, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай (UPF 50+) материалаар хийсэн хүүхдийн тэргийг Stokke санал болгодог юм. Эдгээрээр ч зогсохгүй автомашины суудал болон сандал, хөлийн түшлэг эсвэл ор болдог олон үйлдэлт аяллын чемодан зэрэг нь Stokke брэндийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Эдгээр болон бусад сонирхолтой хэрэгслүүдийг та Зайсан Скуэр төвийн хоёр давхраас олох боломжтой.

Stokke брэндийн дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж уншина уу.

EDES Trading LLC.

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: +976 99906137

Instagram: @edestrading

Facebook: EDES Trading

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх