Хайх

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Хүүхдийн дархлааг дэмжихэд нойр хамгийн чухал

Text: Buro.Mongolia


Эрүүл жирэмслэлт, эрүүл хүүхэд, өөртөө итгэлтэй эцэг эхчүүдийг бэлтгэн гаргах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Babycenter төвөөс мэргэжлийн эмч, байгууллагуудын судалгаан дээр үндэслэн нас насны ангилалд тохирсон хүүхдийн унтлагын цагийг танд зөвлөж байна. Babycenter бол сар бүр долоон өөр хэл дээр дэлхийн сая сая эцэг эхчүүдэд баттай эх сурвалж, судалгаа бүхий зөвлөгөө, мэдээлэл өгдөг дэлхийн тэргүүлэгч цахим платформ юм.

Хүүхдээ хангалттай нойр авч байгаа үгүйг мэдэх нь шинэхэн эцэг эхчүүдийн хувьд хамгийн их санаа зовоодог асуудал. Энэхүү нийтлэлд бид хүүхдийн нас насны онцлогт тохирсон дундаж унтлагын цагийг дурдаж байгаа ч хүүхэд бүрийн нойрны хэмнэл өөр гэдгийг битгий мартаарай. Зарим хүүхэд бусдаас илүү олон цаг унтдаг бол зарим хүүхэд нялх үедээ илүү сэргэг байх нь ч элбэг байдаг. Мөн хүүхдийн нойр муудах үе гэж байдаг ба энэ нь шүд ургах болон хөгжлийн түр зуурын үе шатуудаас шалтгаалдаг. Яг энэ үеүдэд эцэг эхчүүд тайван бас тэвчээртэй байх хэрэгтэй билээ.


Нас: 0-3 сар

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? (фото 1)

Шөнө унтах цаг: 8-9

Өдөр унтах цаг: 8-9

Нийт унтах цаг: 16-18


Нас: 3-6 сар

Шөнө унтах цаг: 10

Өдөр унтах цаг: 5-6 (2-оос 3 удаагийн унтлага)

Нийт унтах цаг: 15-16

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? (фото 2)

Нас: 6-12 сар

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? (фото 3)

Шөнө унтах цаг: 10-11

Өдөр унтах цаг: 3-4 (2 удаагийн унтлага)

Нийт унтах цаг: 13-15


Нас: 18 сар

Шөнө унтах цаг: 11

Өдөр унтах цаг: 2-3 (1 удаагийн унтлага)

Нийт унтах цаг: 13-14

Шинэхэн аав ээжүүдэд: Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? (фото 4)

Эдгээр унтлагын цагүүдыг American Academy of PediatricsJournal of Clinical Sleep MedicineNational sleep foundationsLucile Packard Children's Hospital зэрэг байгууллагуудын судалгаан дээр үндэслэн мэргэжлийн хүүхдийн нойрны арга зүйчээр хянуулсны үндсэн дээр та бүхэнд хүргэж байна.

Хүүхдээ хэрхэн сайн унтуулж сургах вэ?

Унтaхаас өмнө тогтмол хийдэг зүйлстэй болох (усанд орох, ном унших, гэрлээ бүдэг болгох гэх мэт), орой бүр тогтсон цагт унтуулах, нойрмог үед нь оронд нь тавьж өөрөөр нь унтуулж сургаснаар хүүхэд бусдаас хамааралгүй өөрөөрөө сайн унтаж сурдаг. Бага насны хүүхэд шөнө дунд олон сэрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд өөрөөрөө унтаж сурсан хүүхэд шөнө сэрсэн ч эцэг эхийн туслалцаагүй буцаад унтаж чаддаг. Мөн хоол нойр хоёр хоорондоо мөнхийн холбоотой зүйлс. Хүүхдээ өдөр бүр тогтсон цагт унтуулж, хооллож сургах нь шөнө сайн унтах, дархлаа дэмжих болон сэтгэл зүйн хувьд тайван бас жаргалтай болгоход тусалдаг.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх