Хайх

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй

Koichi Takada Architects гүйцэтгэжээ

Text: Бюро 24/7


Бид саяхан алдарт архитектор Жан Нувелийн ээлжит төсөл болох Катарын Үндэсний Музей нээлтээ хийсэн тухай мэдээллэсэн билээ. Уран барилгын гайхамшгийг харуулсан энэхүү музейд Катарын урлаг соёл, технологийн дэвшил, алсын харааг дэлхий дахинаа сурталчилсан олон үзмэр, үйлчилгээний газрууд нээгдсэний нэг нь агуйгаас сэдэвлэсэн дотоод засал бүхий бэлэг дурсгалын дэлгүүр байлаа.

Австралийн Koichi Takada Architects интерьерийн студийн гүйцэтгэсэн энэхүү төсөл нь 40 метрийн өндөр таазтай ба барьж гүйцэтгэхэд нийт 40 мянган мод ашиглагджээ. Агуй мэт харагдах зураг төслийг гаргахдаа 3D технологи ашигласан ба ингэж мод бүрийн хоорондын нягт харилцан холбоог гаргасан байна. Дизайнер Коичи Такада зураг төслийг гаргахдаа Катарын байгалийн дүр төрхөөс сэдэвлэсэн болохоо тодотгосон ба дэлгүүрт зочлох бүрт өөр өөр мэдрэмжийг авах болно гэдгийг онцолсон юм.

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 1)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 2)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 3)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 4)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 5)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 6)

Дотроос нь харцгаая: Катарын Үндэсний Музей доторх агуй (фото 7)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх