Хайх

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё

Танд хэрэгтэй зүйлс бүгд нэг дор

Text: А.Сарнай


Дулаан алдалтыг багасгаж, нарны хэт ягаан туяаг сайтар бууруулах чухал ач холбогдолтойгоос гадна олон жилийн турш эзэндээ чанар, тав тух мэдрүүлэхүйц хөшгийг Монголдоо анх урлаж эхэлсэн EMERALD дэлгүүр нь дотоодын хөшиг үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн байр сууриа бататгаж чадсан хамт олон билээ. Тэгвэл тэд өнгөрсөн жилээс эхлэн айл гэрийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх, өргөн сонголт бүхий гэр ахуйн бараагаар бүл нэмсэн шинэхэн дэлгүүрээ нээгээд байгаа юм. Ингээд уншигчдадаа зориулан дэлгүүрийн онцлог болон шинэ бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


ГЭР АХУЙН ХЭРЭГЦЭЭТ ЗҮЙЛСЭЭ БҮГДИЙГ НЭГ ДОРООС


EMERALD дэлгүүр нь байгальд ээлтэй, хүний биед харшил өгөхгүй, зөөлөн, дулаан, хулсны даавуугаар хийсэн ор хөнжлийн даавуунаас эхлээд, дахин ашиглах боломжтой, 100% шилэн аяга таваг, цэвэр даавуун ширээний бүтээлэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих мөнгө болон ган материалаар хийгдсэн халбага сэрээний иж бүрдэл зэрэг гэр ахуйн хэрэгцээт зүйлсийг шинээр санал болгож эхэлжээ. Ингэхдээ бүтээгдэхүүн тус бүр дээр сүүлийн үеийн өнгө загварыг чухалчлахаа ч мартаагүй бөгөөд энэ улиралд зонхилж буй цагаан, гүн цэнхэр, ягаан өнгийг та энэхүү дэлгүүрээс олох боломжтой.

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 1)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 2)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 3)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 4)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 5)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 6)

ЯАГААД EMERALD ДЭЛГҮҮРИЙГ ЗОРИХ ЁСТОЙ ГЭЖ?


Өдөр тутмын чухал хэрэгцээт зүйлс ямагт чанарын өндөр шаардлагыг хангасан байх зарчмыг баримталдаг EMERALD дэлгүүр нь зөвхөн Турк улсад үйлдвэрлэсэн европ стандартын минимал хэв маяг бүхий гэр ахуйн барааг Монголын хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүгээр ч зогсохгүй хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, эрүүл мэндэд ээлтэй органик байдал, шинэлэг технологи, интерьерийн салбарт давамгайлж буй чиг хандлага зэргийг ямагт чухалчлан үздэг тэд завгүй амьдралын хэв маяг зонхилсон өнөө үед үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэж, хайж буй бүх зүйлээ нэг дороос олох боломжийг ийнхүү бий болгож өгчээ.

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 7)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 8)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 9)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 10)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 11)

ХӨШИГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА

ХӨШИГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА


EMERALD дэлгүүр нь 2009 онд анх үүсгэн байгуулагдахдаа хөшиг үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан хөшгийг захиалгын дагуу үйлдвэрлэхээс гадна хэмжилт, угсралт, буулгалт, тогтоолт, хүргэлт гээд хөшигтэй холбоотой бүх л үйлчилгээг цогцоор нь үзүүлсээр иржээ. Тэд зөвхөн ISO стандартад нийцсэн чанарын тэмдэгтэй хөшигний материалыг Итали, Герман, Турк, Польш болон Хятад улсаас сонгон оруулж ирдгээс гадна гал дэмждэггүй, цахилгаанждаггүй, нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг, агаар сайн нэвтрүүлдэг гэхчлэн дэвшилтэт технологи ашиглан эрүүл, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан хөшгийг голчлон нэвтрүүлэхийг зорьсоор байна.

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 12)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 13)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 14)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 15)

Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 16)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 17)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 18)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 19)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 20)
Гоёмсог хөшиг, ор хөнжлийн иж бүрдэл, аяга таваг: EMERALD дэлгүүрээр хамтдаа зочилцгооё (фото 21)

Ташрамд дурдахад, EMERALD дэлгүүрээс худалдан авалт хийхээр зорьж буй уншигчдадаа зориулж BURO гэсэн промо код ашиглан 12%-ийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. Энэхүү урамшуулал гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд худалдан авалт бүрд гарын бэлэг дагалдах юм.


EMERALD HOME 

Хаяг: УБ, СБД, Сөүлийн гудамж, Чонон-Бүртэ төв, 1-р давхар

УБ, ХУД, "Мишээл" Барилгын их дэлгүүр, 2-р давхар

Утас: 7010 6680

Facebook: EMERALD Curtain Shop

Instagram: emerald_homedecor

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх