Хайх

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд

Байгалийн сайханд байрлах тансаг зэрэглэлийн хотхон

Text: Buro.Mongolia


Богд Хан уул, Жаргалантын амны хоймор дахь "Grand Chalet" хотхон нь классик тансаг хэв маягийг орчин үеийн минимал хэв шинжтэй хослуулан интьерерээ шийдсэнээрээ онцлог юм. Гэр бүлийн амар тайван орчинг бүрдүүлэхэд түлхүү анхаарч цагаан цайвар өнгийг сонгосон бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко, даавуун обойгоор цулгуй ханануудыг чимэглэн, байгалиас сорчилсон өнгөний комбинацыг модон хананд ашигласан байна. Ингэснээр байшингийн дотор үзэгдэх орчин гаднах байгальтай уусаж, төгс орчинг мэдрүүлнэ. Мөн байшингийн хана тааз, шал зэргийг тусгай захиалгын цэвэр модоор барьсан нь агаарын солилцоог бүрэн явуулах давуу талтай болжээ.

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 1)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 2)

Үзэгдэх орчин сайтай цэлгэр том цонхнууд нь байгалийн гэрлийг бүрэн тусгаж, хүрээлэн буй орчноо бүрэн харах интерьерийн ухаалаг шийдэл болсон бол өндөр тааз нь уужуу цэлгэр мэдрэмжийг өгөх интерьерийн сонгодог хувилбар юм.

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 3)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 4)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 5)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 6)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 7)

Бүрэн цутгамал, бетонон суурьтай, тусгайлан бэлтгэсэн цэвэр модон хийцтэй шале загварын байшин нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн зохицох чадвартай сууц юм. Хаусыг тусгай бэлтгэсэн модоор барьсан нь оршин суугчдынхаа эрүүл мэндэд анхаарсан сонголт билээ. Энэхүү мод нь байгалийн дулааныг хурдан хугацаанд өөртөө шингээж, дотор орчинд дулаанаа удаан хугацаанд хадгалдаг давуу талтай тул үүнийгээ дагаад архитектурын шийдлүүд нь ч онцгой байдлаар хийгдсэн.

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 8)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 9)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 10)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 11)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 12)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 13)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 14)
  • Байшингийн хананаас гадагш өргөн цутгасан соффит дээвэр нь салхи болон цаснаас хамгаалах функцтэй.
  • Хаусны доод хэсгийг байгалийн чулуугаар өнгөлж, дээд хэсгийг наамал модоор өрсөн. Ингэж бүтцийг салгах нь илүү дулаан, илүү найдвартай, бат бөх болгодог. Үүнээс гадна фасад, шат, дулаан зогсоолын хаалга зэргийг байгалийн чулуугаар өнгөлж хийсэн.
  • Дээврийн найдвартай хамгаалалт дор байрладаг тагт бүхий мансардуудыг гар аргаар дахин давтагдашгүй урласан.
  • Хотхоны эргэн тойрон дахь гайхалтай үзэмж, шийдлийг харах уужим цэлгэр цонхнуудтай. Мөн байшингийн дотор талыг интерьерийн шийдэлтэй уусгаж цагаан өнгөөр шийдэж, гадна талаасаа модон ханын өнгөлгөөтэй зохицох гурван давхар шилтэй, цэвэр модон вакум цонх суурилуулсан.
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 15)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 16)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 17)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 18)

Шале хаусын хэв маягийг бүрдүүлэхдээ, Итали болон Монгол архитектур дизайнеруудын ур ухааныг хослуулан бүтээн байгуулсан байна. Хотхоны айл бүр ногоон байгууламж бүхий эзэмшил талбайтай бөгөөд 2-4 автомашины задгай болон дулаан зогсоолтой. Энэ нь зөвхөн автомашинаас гадна мотоцикл, унадаг дугуй, цасны мотоцикл, UTV гэх мэт хүссэнээ агуулах бүрэн боломжтой орон зай юм. Мөн хаус бүр том хэмжээний террастайгаас гадна оршин суугчдын ундны усны аюулгүй байдлыг бүрэн анхаарч эдлэн газар бүрт гүний худаг шийдэж өгчээ.

Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 19)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 20)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 21)
Grand Chalet хотхонтой танилцана уу: Швейцарын хөрөнгөтнүүдийн сонголт болдог шале загварын хаусууд (фото 22)

Grand Chalet хотхон

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 90091111

цааш үзэх