Хайх

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 15-21 хооронд болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 15-21 хооронд болох онцлох үйл явдлууд

“Пянзны Баяр”, кино урлагийн талаарх хэлэлцүүлэг болон хөгжмийн хамтлагуудын тоглолт

Text: Buro.Mongolia


Эрч хүчээр дүүрэн шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор энэ долоо хоногийн өдрүүдэд тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.

100 өдөр, 100 уран бүтээлч, фото зургийн үзэсгэлэн

Арваннэгдүгээр сарын 15-24, B contemporary art gallery

Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн тус фото зургийн үзэсгэлэнгийн хүрээнд уран бүтээлч Ж.Мөнхжаргалын буулган авсан үе үеийн урчуудын дүр төрх болон тэднийг хүрээлэн буй орон зайн сонин содон зургууд дэлгэгдсэн байна.

Үнэ төлбөргүй


БАЯН МОНГОЛ Пянзны баяр

Арваннэгдүгээр сарын 19, On'n Off Production

Улсын Филармонийн Төрийн Шагналт “БАЯН МОНГОЛ” чуулгын “Пянзны Баяр” тоглолт удахгүй тохиох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Монголын жазз хөгжмийн хаан болох тус чуулгын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянз болон Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдийг агуулсан цомгийн уран бүтээлүүд багтжээ. Түүнчлэн тус тоглолтод МУУГЗ С.Ононбат, МУАЖ Д.Жаргалсайхан, ТШ, СТА С.Саруул-Од болон бусад гавьяат уран бүтээлчид оролцох юм. Тасалбарын тоо хязгаартай тул та яараарай.

Төлбөртэй


"Toonot" 3rd Anniversary, тоглолт

Арваннэгдүгээр сарын 19, UG Palace

Тоонот хөгжмийн лейбл үүсгэн байгуулагдаад гурван жилийн ойгоо тохиолдуулан студийн гурав дах цомгоо толилуулахын сацуу тус студид харьяалагдах уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг хийх гэж байна.

Төлбөртэй


Хэлэлцүүлэг: Монголын кино урлагийн салбарт продюсеруудын оруулж буй хувь нэмэр

Арваннэгдүгээр сарын 20, Тэнгис кино театр

“Бүтээлч продюсерын сургалт”-ын хүрээнд "Монголын кино урлагийн салбарт продюсеруудын оруулж буй хувь нэмэр" сэдэвт хэлэлцүүлэг ирэх Бямба гарагт болох гэж байна. Тус хэлэлцүүлгийн үеэр кино продюсер гэж хэн болох, мөн манай улсын нөхцөлд продюсерууд хэрхэн бүтээлээ туурвиж байгаа зэрэг сонирхолтой асуултуудыг хөндөх юм. Монголын нэрт кино продюсер болон найруулагчид өөрсдийн туршлага, амжилт дээр тулгуурлан яриа өрнүүлэх гэнэ.

Үнэ төлбөргүй


Growl of clown хамтлагийн тоглолт

Арваннэгдүгээр сарын 21, Funktion Haus

Үүсгэн байгуулагдаад долоон жилийг ардаа үлдээсэн Growl of clown хамтлагийг бид дотоодын болон олон улсын хөгжмийн наадмуудад өөрсдийн амьд хөгжмөө эгшиглүүлдгээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл хүнд металл рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг уг хамтлагийн гишүүд нэгдэн энэ Ням гарагт шүтэн бишрэгчдээ доргиохоо зарлалаа. Мөн тоглолтод OTGOO, The Tourists, Uudee's Swashbuckling Dandies, Seventh September зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ. 

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх