Хайх

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Nisvanis хамтлагийн тоглолт, контемпорари артистын үзэсгэлэн болон Хэллоуины баярын өдөрлөгүүд

Text: Buro.Mongolia


Хэллоуины баяр тохиож буй энэ долоо хоногт болох гол үйл явдлуудтай танилцана уу.

Nisvanis хамтлагийн тоглолт

Аравдугаар сарын 27, Funktion Haus

Үүсгэн байгуулагдаад 25 жилийг ардаа үлдээсэн гранж, пост гранж, альтернатив метал урсгалаар тоглодог Nisvanis рок хамтлаг хэдхэн хоногийн дараа бүрэн хэмжээний тоглолтоо хийж шүтэн бишрэгчдээ баярлуулах нь ээ.

Төлбөртэй


“Timeless Times” Ё.Далх-Очирын бие даасан үзэсгэлэнгийн нээлт

Аравдугаар сарын 29, Q Art Gallery

Уран бүтээлч Ёондонжунайн Далх-Очирын тав дах удаагийн бие даасан үзэсгэлэн Q Art Gallery-гийн танхимд ирэх Баасан гарагт 19:00 цагаас нээлтээ хийхээр товлож байна. Ё.Далх-Очирын уран бүтээлүүд дунд зотон дээр буулгасан зураг, өрөг урлаг (инстоляци), ланд арт зэрэг материал болон санааны хувьд ямар нэгэн зүйлд баригдаагүй бүтээлүүд байх юм. Тэрээр өөрийн дотоод сэтгэлээ бүтээл болгон туурвидаг контемпорари артист гэдгээрээ олонд танигдсан билээ.

Үнэ төлбөргүй


Creative Halloween at Bamboo, хүүхдүүдэд зориулсан баярын өдөрлөг

Аравдугаар сарын 30-31, Choijin Suites

Creative Bamboo бага насны хүүхдийн бүтээлч төв ирэх амралтын өдрүүдэд 4-9 насны бяцхан хүүхдүүдэд зориулсан Хэллоуины тусгай хөтөлбөрүүд бэлджээ. Тухайлбал, Кристофер хулуу, Сүнсний баярын үлгэр, баярын холбогдолтой гар урлал, зөвхөн аймшгийн баярт зориулсан амттан хийх зэрэг хөтөлбөрүүд явагдах байна.

Төлбөртэй


Nightmare Before Halloween өдөрлөг

Аравдугаар сарын 31, PLAYground Online Event hall

Дэлхийн олон оронд аравдугаар сарын 31-нийг хүмүүс "аймшгийн" сэдэвтэй багт наадам болгон тэмдэглэж, бие биенээ амттанаар дайлж, хүүхдүүдэд чихэр тараан тэмдэглэх уламжлалтай билээ. Тэгвэл ирэх Ням гарагт найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхийн сацуу өөрийн Хэллоуины костюмаараа тэмцээнд оролцож, шагнал хүртэх боломжийг олгох нэгэн сонирхол татам өдөрлөг болж өнгөрөх юм. Жилд ердөө ганц тохиодог "аймшгийн" баярыг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх