Хайх

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Уран зургийн үзэсгэлэн, хөгжмийн тоглолтууд болон нээлттэй өдөрлөг

Text: Buro.Mongolia


BURO.-гийн уншигчдад нэгэн таатай мэдээ дуулгахад, бид долоо хоног бүрийн онцлох үйл явдлуудын жагсаалтыг Даваа гараг болгон бэлдэж, цаашид уламжлал болгохоор боллоо. Ингээд энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 4-10 хооронд тохиох гол үйл явдлуудтай танилцана уу.


“МУДРА” гэрэл зургийн үзэсгэлэн

Аравдугаар сарын 4-14, “Улаан гэр” бүтээлч орон зай

Монголын Урлагийн Зөвлөлийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч 2020-2021” хөтөлбөрийн таван оролцогчийн санаачлан хэрэгжүүлж буй “МУДРА” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн “Улаан гэр” бүтээлч орон зайд олны хүртээл болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь нийгмийн түүчээ болсон, соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлээ туурвиж буй 20 уран бүтээлчийг онцлон, тэдгээрийн намтар, уран бүтээлийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд танилцуулах юм.

Үнэ төлбөргүй


Чарьлз Мингусын дурсгалд зориулсан хүндэтгэлийн чуулга

Аравдугаар сарын 5, On'n Off Production

Мингус нэрээр жазз ертөнцөд хоногшсон Чарльз Мингус Жр. нь АНУ-ын алдарт жазз контрабассист, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, хамтлагийн ахлагч байсан нэгэн билээ. Чарльз Мингусын нэрэмжит чуулга нь Монгол, АНУ, Австри, Унгар, Герман зэрэг таван өөр үндэстний 11 хөгжимчдөөс бүрддэг. Чарльз Мингусын хөгжмөөр хөглөгдөн бий болсон уг хамтлаг нь Jazz City Revival наадмын хүрээнд домогт Мингусын "Хар гэгээнтэн ба нүгэлт хатагтай" цомог болон түүний бусад нэрт зохиолуудыг Улаанбаатар хотноо эгшиглүүлэх гэж байна.

Тасалбараар


Digital museum нээлттэй өдөрлөг

Аравдугаар сарын 6, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей сүүлийн үед улам л эрчээ авч буй AR болон VR технологи хэрхэн музейн орон зайд нэвтэрч, ажиллаж байгааг өөрсдийн нүдээр харж, сонирхох боломжийг олгох үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар зорьсон байна.

Үнэ төлбөргүй


The Spirit of South Africa / Jazz City Revival

Аравдугаар сарын 6-9, Fat Cat Jazz Club Ulaanbaatar, Монгол Улсын Консерватори

Орон орны 40 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотноо ирж оролцох Jazz City revival Festival наадмын хүрээнд Өмнөд Африкийн хөгжмийн төлөөлөл болсон Шалк Жуберт, Туту Пуоане гэх хөгжимчид өөрсдийн уран бүтээлээ толилуулахаар бэлдэж байна.

Тасалбараар


The Colors: Vice тоглолт

Аравдугаар сарын 9, Funktion Haus Event Hall

2011 онд үүсгэн байгуулагдсан инди рок хамтлаг The Colors 14 дуунаас бүрдэх шинэ цомгоо гаргахдаа бэлдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан VICE гэх тоглолтоо ирэх Ням гарагт хийхээр товлож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг The Colors хамтлагийн албан ёсны хуудаснуудаас авна уу.

Тасалбараар

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх