Хайх

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд

Рио-де-Жанейрогийн гайхамшиг

Text: Ж.Чинбат


Монголын цагаар наймдугаар сарын 6-ны найман цагт Рио-де-Жанейро хотод хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпийн XXXI наадам эхэллээ. Бид танд нээлтийн ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн зургуудаас толилуулж байна

Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Энэ удаагийн Олимпийн наадамд 206 орны баг тамирчид 46 спортын төрлөөр 306 медалийн төлөөх тоглолтыг 37 байршилд хийх болно. Олимпийн банбарыг Маракана цэнгэлдэх хүрээлэнд  Бразилын марафон гүйлтийн домогт тамирчин Вандерлею Кордейру барин авчирч, шөнийн тэнгэрт наран мэт банбарыг асаалаа. Энэ нь хүн төрөлхтөн үргэлж эв найртайгаар амьдарч, сайн сайхныг авчрах  гэрэл гэгээ ямар ч үед гэрэлтэх болно гэсэн бэлгэдэлт утгатай байлаа. Олимпийн банбарыг Вандерлею Кордейругаас гадна Бразилиас гаралтай алдарт загвар өмсөгч Алессандра Амброзио мөн гардан гүйсэн байна. Түүнээс гадна нээлтийн үйл ажиллагаанд Жизель Бундхен зэрэг бидний хайртай загварын ертөнцийн одууд олноороо оролцжээ. 

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 1)


Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/expert/mongolian-olympic-team-outfits.html

Дашрамд дурдахад, Монгол улсын шигшээ багийн 43 тамирчны тоглолтууд эхэлсэн байгаа. Өнгөрсөн шөнө жудо бөхийн хөнгөн жинд барилдсан тамирчид маань одгүй байж, МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаан хийсэн ч Японы бөх Ами Кондод ялагдсанаар шагналт байранд үлдлээ. Гэвч Казакстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй монгол дасгалжуулагчтай, монгол жудоч Г.Отгонцэцэг хүрэл медаль авсан байгаа. 

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 2)

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 3)

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 4)

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 5)

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 6)

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны зургууд (фото 7)

цааш үзэх