Шинэ жилийн ширээг тань чимж, дурсамж бүтээх Франц бялуу
2025 оноо үдэж, 2026 он айлчлан ирэхэд ердөө найман хоног үлджээ. Шинэ жилийн баяр гэдэг зөвхөн хуанлигийн нэг хуудсыг эргүүлэх мөч биш, харин гэрэл гэгээ, халуун дулаан уур амьсгал, халуун ам бүлээрээ цуглаж сайхан дурсамж бүхний бүтээдэг онцгой баяр юм.
Гэр бүлийнхэн, хайртай дотнын хүмүүс нэг ширээний ард цуглаж, өнгөрсөн оноо дүгнэн, ирэх онынхоо хүслийг шивнэх тэр агшин нь баярын хамгийн нандин мөч байдаг. Тэрхүү мөчийг улам төгөлдөржүүлдэг зүйл бол яахын аргагүй баярын ширээ билээ. Харин тухайн баярын ширээг оргилуун дарс, бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганцхан зүсэм бялуу инээд хөөр, халуун дулаан яриа, баярын уур амьсгалыг улам гэрэлтүүлж өгдөг увдистай.
Яг л энэ гайхалтай мөчүүдэд таны баярын ширээг Францын нарийн боовны урлаг, тансаг амтыг төгс хослуулсан Paul-ын бялуунууд жинхэнэ утгаар нь чимэх онцгой сонголт байх болно. Учир нь Paul Bakery-гийн шинэ жилийн баярын бялуунууд нь чанартай хийгээд эрүүл түүхий эдээр хийгддэг гэдгээр онцлог. Түүнчлэн бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хиймэл орц найрлага болон будагч бодис огт ашигладаггүй бөгөөд орцуудын тэжээллэг чанар, шинэлэг байдал зэргийг сайтар сонгож, бэлтгэдэг билээ.


1889 оноос эхтэй талх, нарийн боов, амтат бялуу үйлдвэрлэлийн брэнд болох Paul нь Монголд 2024 оны арваннэгдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж Франц соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж байгаа билээ. Та гэртээ жинхэнэ франц амтыг мэдэрч, баярын мөчөө илүү онцгой, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Paul Bakery-гийн бялуунуудаас сонгоорой.
Paul-ын бялууг нэг удаа амтлаад үзэхэд салахын араггүй амт, таашаалыг мэдрэх бөгөөд баярт мөч бүрд тань тантай хамт байх болно.





Paul Bakery
Хаяг: Сэнтрал Тауэр 1 давхарт,
Шангри-Ла Молл 1 давхарт
Утас: 77114141
Facebook: PAUL Mongolia
Instagram: paulbakery_mongolia