Хайх

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн

Text: Э.Цовоо


Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар бүтээгдсэн олон сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн ачаар бид эрүүл мэнд, гоо сайхан гэхчлэн чухал зүйлсдээ илүү хялбар байдлаар анхаарч, цаг заваа хэмнэх боломжтой болжээ. Жишээлбэл хэрэглэгчид Apple брэндийн ухаалаг цагны тусламжтайгаар эрүүл мэндээ тогтмол хянаж, iPhone 15 гар утсаар мэргэжлийн камертай дүйцэхүйц өндөр чанартай дүрс, бичлэгийг хийж байна. Гэвч шинээр гарсан бүтээгдэхүүн бүрийг худалдан авах нөхцөл хэрэглэгч бидэнд төдийлөн хомс учир санхүүгээ зөв зохистой удирдаж, ухаалаг худалдан авалт хийхийг эрмэлздэг билээ.

Тэгвэл М банк хэрэглэгчдийнхээ санхүүгийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Flash deals” хөтөлбөрийг зарласан ба тус хөтөлбөрийн хүрээнд өдөр тутмын амьдралд хэрэг болох олон төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг "цочир хэмнэлт"-ээр буюу 50-99% хямдруулан авах боломжтой юм. Ийнхүү бидний зүгээс "Flash deals" хөтөлбөрөөс онцлох яг одоо тренд болоод буй зургаан бүтээгдэхүүнийг танилцуулж байна.


Dyson, Airwrap HS05 Complete Long үс засалтын төхөөрөмжийн сет

Худалдаанд гараад удаж байгаа ч одоо хүртэл бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа бүтээгдэхүүн бол Dyson брэндийн үс засалтын төхөөрөмжийн сет юм. Энэхүү сетийг хэрэглэснээр үсээ хуурайшуулж гэмтээлгүйгээр, маш богино хугацаанд мэргэжлийн салонд орсон мэт үр дүнг гэртээ мэдрэх боломжтой. Нийт зургаан төрлийн хошуутай тул үсээ өөрийн хүссэн загвараар янзалж болох ба уг бүтээгдэхүүн нь мөн үсний бүтцэд тааруулан халж, хөрдөг гэдгээрээ онцлог юм.

Та тус бүтээгдэхүүнийг 60%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 1)
Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 2)

Apple Watch Series 9 ухаалаг цаг

Apple Watch Series 9 загвар нь Series 8 загвартай харьцуулахад дэлгэцийн гэрэл нь хоёр дахин тод, илүү хурдан, мөн цэнэгээ илүү удаан барина. Түүнчлэн Apple Watch нь эрүүл мэндэд тустай олон функцээрээ хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээгээд байгаа юм. Тухайлбал зүрхний цохилт хэмжих, хэвийн бус зүрхний цохилтыг мэдэгдэх, цусан дахь хүчил төрөгчийг хэмжих, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг тэмдэглэх зэргээр өдөр тутмынхаа эрүүл мэндийг Apple Watch ашиглан хялбараар хянаарай.

Та тус бүтээгдэхүүнийг 60%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 3)

iPhone 15 Pro гар утас

Шинэ загварын iPhone 15 гар утас нь USB-C оролттой болсноор хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Тус утасны камер мэргэжлийн камертай дүйцэхүйц болж 48MP болж шинэчлэгдсэн бөгөөд ийнхүү хүссэн зураг, бичлэгээ дуу, дүрсний өндөр чанартайгаар авах боломжтой болж байна. Сонирхуулахад өнгөрөгч аравдугаар сард болсон Apple компанийн арга хэмжээ тэр чигтээ iPhone 15 Pro гар утсаар бичигдсэн юм. 

Та тус бүтээгдэхүүнийг 80%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 4)

MAC Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд

40 орчим жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй гоо сайхны ууган компаниудын нэг болох MAC Cosmetics нь удаан тогтоцтой, өндөр пигмент бүхий чанартай бүтээгдэхүүнүүдээрээ салбартаа танигдсан билээ. Түүнчлэн MAC брэндийн уруул хүрээлэгч, уруулын будаг, өө дарагчтай крем, усны хамгаалалтай сормуусны будгууд нь үргэлж бестселлер болдог тул өдөр тутмын будалтдаа хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Та тус бүтээгдэхүүнүүдийг 50%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 5)
Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 6)

Venera V.I.P Clinic-ийн эрх

Шүд эрүүл бол бие эрүүл гэлцдэг. Тэгвэл бид эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээг цогцлоосон Venera V.I.P Clinic-ийн япон технологиор шүд цайруулах эмчилгээг онцолж байна. Энэхүү үйлчилгээ нь ямар ч өвдөлтгүйгээр шүдийг цайруулж, давхар шүдний бат бөх байдлыг дэмжин эрдэсжүүлж өгдөг. Тус эмчилгээний эхний оролтоос үр дүн нь шууд мэдэгдэж эхэлдэг ба дараа нь гам барих шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм. 

Та тус үйлчилгээг 50-60%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 7)
Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 8)

Cloud Nine дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд

Шинээр арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авч, орой нь гэртээ хариад авсан зүйлсээ задалж, хэрэглэх мөч юутай ч харьцуулшгүй сайхан мэдрэмж төрүүлдэг билээ. Тэгвэл бидний зүгээс Өмнөд Солонгос улсын бестселлер RoundLab, Beplain, Numbuzin зэрэг гоо сайхны брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Cloud Nine дэлгүүрээр зочлохыг танд зөвлөж байна. Тус дэлгүүрт бүх төрлийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн худалдаалагддаг тул хайртай нэгэндээ, хүүхдүүддээ, ээж аавдаа зориулан худалдан авалт хийх боломжтой юм. 

Та тус бүтээгдэхүүнүүдийг 50%-ийн хямдралтайгаар "Flash deals" хөтөлбөрөөс авах боломжтой.

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 9)
Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 10)

Өдөр тутмын амьдралд хэрэг болох яг одоо эрэлттэй байгаа 6 бүтээгдэхүүн (фото 11)

"Flash deals" хөтөлбөрийн эхний улирал дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай. 


М банк

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот-14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангри-Ла Молл, 3 давхар, 318 тоот, М харилцагчийн төв

Facebook: M bank

Instagram: @mbankmongolia

Вэбсайт: www.m-bank.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх