Хайх

Шинэ iPhone утас хэзээ танилцуулагдах нь тодорхой боллоо

Шинэ iPhone утас хэзээ танилцуулагдах нь тодорхой боллоо

Энэ намрын хоёр дах танилцуулгын арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани шинэ үеийн iPhone ухаалаг утас танилцуулах арга хэмжээнийхээ товыг зарлалаа. Тодруулбал тэд аравдугаар сарын 13-нд буюу Улаанбаатар хотын цагаар аравдугаар сарын 14-нд шөнийн 1:00 цагаас Apple компанийн албан ёсны вебсайт болон Youtube сувгаар шууд дамжуулалт хийж шинэ ухаалаг утсаа танилцуулах болно. Танилцуулгын арга хэмжээ "Hi, Speed" уриан дор зохион байгуулагдаж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Apple энэ удаад дөрвөн шинэ iPhone танилцуулна гэж мэдэгджээ. Тэдгээрийн дунд 5,4 инчийн дэлгэцтэй мини хувилбар хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Шинэ загварын iPhone утаснууд iPad Pro шиг хурц өнцөг бүхий дизайн, 5G сүлжээ болон сайжруулсан камер зэргээрээ онцлог байх болно гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна.

Эргэн сануулахад Apple компани есдүгээр сард "Time Flies" нэртэй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээ зохион байгуулж шинэ төхөөрөмжүүдээ харуулсан билээ. Тухайн үед тэд шинэ үеийн Apple Watch, шинэ загварын iPad, Apple-ын бүх үйлчилгээг нэгтгэсэн Apple One зэрэг хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх