
Playtime 2025: Street style. Нэгдүгээр хэсэг
BURO. уламжлал ёсоор Playtime 2025 фестивалиас шууд сурвалжилга хийж, хамгийн загварлаг бөгөөд өвөрмөц хувцасласан хүмүүсийг дурандаа буулгалаа.
Playtime 2025 наадам албан ёсоор эхэлж, хөгжимд хайртай залуус хуран цуглараад байна. Эдгээр өдрүүдэд фестивалийн өнгө аяс, уур амьсгалыг бүрдүүлдэг дүр төрхүүд шилдэг уран бүтээлчдийн тоглолтоос дутахааргүй их анхаарал татдаг билээ. Налайх дүүрэгт байрлах Playtime хүрээлэнгийн хаалгаар ороход хар өнгө, гинжин аксесуар давамгайлсан готик хэв маяг, сүлжмэл хийцтэй урт даашинз, савхин хүрэм, түрийтэй гутал, ковбой малгай гээд олон төрлийн стиль холилдон, өөрийн гэсэн дүр төрхтэй тус наадмын соёлын нэгэн хэсгийг бүрдүүлж буй нь анзаарагдана.
Наадмын гурав дахь өдрийн хөтөлбөрийн хувьд өнөөдөр Starfish, Balming Tiger, Alcest зэрэг уран бүтээлчид хөгжмийн ертөнц дахь шинэ давлагааг хүрэлцэн ирсэн залууст мэдрүүлж чадлаа.
Ингээд өөрийн гэсэн соёлыг бий болгож, хамтдаа урлагийг мэдэрч чаддаг Монгол залуусынхаа street style төрхүүдийг харцгаая.






































