Хайх

“Харри Поттер” киноны жүжигчид HBO Max стриминг платформд зориулан дахин нэгдэнэ

“Харри Поттер” киноны жүжигчид HBO Max стриминг платформд зориулан дахин нэгдэнэ

“Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” тусгай анги

Text: Buro.Mongolia


Шидтэн хүү Харри Поттерын түүхийг өгүүлэх “Harry Potter and the Philosopher's Stone” кино одоогоос 20 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан билээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан бид бүхний сэтгэлд хоногшсон франчайз киноны жүжигчид дахин нэгдэж, HBO Max стриминг платформд зориулан “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” нэртэй тусгай ангийг хийхээр бэлдэж байгаа талаар Variety сэтгүүл мэдээллэсэн юм. Мөн энэ нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нд гарахаар товлогдсон байна.

Тусгай ангид зориулан гол дүрийг бүтээсэн Дэниел Рэдклифф (Харри Поттер), Эмма Уотсон (Хермайни Грейнжер), Руперт Грин (Рон Уизли) нараас гадна Хелена Бонем Картер (Беллатриса Лейстрейнж), Робби Колтрейн (Хагрид), Рэйф Файнс (Волдеморт), Гэри Олдман (Сириус Блэк), Том Фелтон (Драко Малфой), Бонни Райт (Жинни Уизли), Эванна Линч (Луна Лавгуд), Жеймс болон Оливер Фелпс (Фред болон Жорж Уизли) нар оролцохоор болжээ.

Эх сурвалжийн онцолсноор тусгай ангид Харригийн тухай кино анх гарснаас хойш 20 жилийн дараах жүжигчдийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй онцгой ярилцлага хийх гэнэ.

“Энэхүү тусгай ангиараа бид ер бусын франчайз кинонд зүрх сэтгэлээ зориулсан авьяаслаг жүжигчид, кино багийнхан, 20 жилийн дараа ч ид шидийн ертөнцийг үргэлжлүүлэн хадгалах хүсэл тэмүүлэлтэй байгаа шүтэн бишрэгчид болон энэхүү соёлын үзэгдэл амьдралд нь нөлөөлсөн бүх хүмүүст зориулан хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм” хэмээн Warner Bros. кино компанийн захирал Том Ашхайм хуваалцжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх