Хайх

“La La Land” ба “Dirty Dancing”: Youtube шилдэг кинонуудыг үнэгүй үзүүлнэ

“La La Land” ба “Dirty Dancing”: Youtube шилдэг кинонуудыг үнэгүй үзүүлнэ

Гэрийн онлайн кино театр

Text: Бюро 24/7


Lionsgate студи Youtube тавцан дээр "Lionsgate Live! A Night at the Movies" хэмээн нэрлэгдсэн виртуал кино театр ажиллуулахаар болжээ. Төслийн хүрээнд кино студи өөрийн бүх цаг үеийн шилдэг бүтээлүүдийг шууд дамжуулалтаар үзүүлэх юм байна. Энэ талаар Variety сэтгүүл мэдээллэжээ.

Шууд дамжуулалтууд Монголын цагаар Бямба гарагуудад, өглөөний 06:00 цагт эхэлж байх бөгөөд хамгийн түрүүнд буюу дөрөвдүгээр сарын 18-нд үзэгчид "The Hunger Games" бүтээлийг хүлээн авах болно. Үүний дараа дөрөвдүгээр сарын 24-нд "Dirty Dancing", тавдугаар сарын 1-нд "La La Land" болон тавдугаар сарын 8-нд "John Wick" гарахаар төлөвлөгджээ.

Шууд дамжуулалтыг жүжигчин Жейми Ли Кертис хөтлөх ба төсөлд мөн бусад жүжигчид, Youtube тавцангийн алдартнууд оролцохоор болсон байна. Энэ төслийн гол зорилго нь олон нийтээрээ кино театрт кино үзэх тэр мэдрэмж, туршлагыг хүндэтгэж, кино театруудын ажилчдыг дэмжин туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм. Lionsgate студийн зүгээс коронавирусийн улмаас хохирол амсаад буй кино салбарын ажилчдад туслах зорилготой Will Rogers Motion Picture Pioneers байгууллагад хандив өргөхөө мэдэгдсэн бөгөөд үзэгчдийг ч мөн дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх