XMF 2026 наадмын эргэн тойронд
Xyyp Music Festival collaboration day: Амжилттай зохион байгуулагдлаа
Ирэх зургаадугаар сарын сүүлээр зохион байгуулагдах Xyyp Music Festival цар хүрээгээ тэлэх зорилгоор, хамтрагч байгууллагууд болон ивээн тэтгэгчидтэйгээ цуг наадмыг илүү боловсронгуй, зорилтот түвшинд хүргэхэд анхааран ажиллаж байна. Түүнчлэн соёл, урлаг, энтертайнмент салбарыг бизнесийн байгууллагуудтай шинэ түвшинд холбон, хамтын ажиллагааг бэхжүүлж дараагийн шатанд гаргах зорилготой networking эвент болж өндөрлөлөө. Мөн оролцогч талууд фестивалийн хүрээнд хэрэглэгчдэд ямар хэлбэр, ямар арга барилаар хүрэх боломжтойг цогц байдлаар тодорхойлсноор энэ жилийн XMF-д хүрэлцэн ирэх хүн бүрт илүү таатай, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд зорин ажиллаж байна. Оролцогч болон түнш байгууллагуудтай хийх уулзалтын үеэр тайзнаа Баатар, Michelle, Tsetse, Амгаа /Nisvanis/ , Хүрэлээ /Growl of Clown/, De Eight тэргүүтэй уран бүтээлчид үдшийг амьд болгож, арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлсэн нь ирээдүйд болох бүрэн хэмжээний XMF-ийн өнгө аясыг урьдчилан мэдрүүлсэн мэт байлаа.


Мөн энэ жил XMF нь өөрсдийн соёл түгээх арга хэмжээг стратегийн түвшинд авч үзэж, хамтрагч байгууллагуудтайгаа илүү утга агуулгатай холбогдохыг зорьж буй. Залуу үеийн соёл, хэрэглээний хэв маяг, дуу хөгжмийн огтлолцлыг нарийвчлан тодорхойлж, фестивалийг зөвхөн тоглолт гэдгээр биш, харин залуучуудын бие биедээ эергээр нөлөөлөх платформ болгон хөгжүүлэх чиг хандлага ажиглагдаж байлаа.





Түүнчлэн XMF-ийн энэ жилийн өнгө аяс нь community driven буюу оролцогчдын санаачилгад тулгуурласан шинжтэй болж буй нь онцлог. Үзэгчид зөвхөн хэрэглэгч бус, харин фестивалийн нэг хэсэг, контент бүтээгч, соёлын оролцогч болж хувирах боломжийг илүү нээж өгч байгаа нь энэ жилийн чухал өөрчлөлтүүдийн нэг юм.


10 жилийн ойтойгоо золгож буй XMF (Xyyp Music Festival) энэ удаад уламжлалт нэг өдрийн тоглолтын хүрээнээс гарч, илүү өргөн цар хүрээтэйгээр 2 өдрийн кемпинг фестиваль хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ. Дашрамд дурдахад соёл урлаг, энтертайнмент орчинд өөрсдийн брэндээ илэрхийлж, зорилтот хэрэглэгчидтэйгээ илүү ойр, утга учиртай холбогдох боломжийг эрэлхийлж буй байгууллагуудтай XMF хамтран ажиллахад бэлэн байгааг дуулгахад таатай байна.







Xyyp Music Festival
Вэбсайт: www.xmf.mn
Facebook: XMF - хуур music festival
Instagram: xmfofficial