Хайх

Шинэ хөгжим: Gandan Live Session Vol.1 гарлаа

Удахгүй Night train, A Sound, The Lemons нэмэгдэнэ

Text: Ж.Чинбат


Өнгөрсөн хавраас эхлэн хотын хөгжмийн амьдралд гарч ирсэн шинэ үзэгдэл болох "Gandan Live House" өөрийн Youtube сувагтаа шинэ амьд тоглолтууд орууллаа

Амьд хөгжим сонсохыг хүссэн хүмүүсийн зорих дуртай газрууд цаг цагаар шинэчлэгдсээр ирсэн. Наяад онд Ленин клуб, ерээд онд Выставка, 2000-аад онд Инфо клуб, 2010-аад онд C1 телевизийн Их завсарлагын тайз савхин хүрэмтнүүдийн гол сонголт байлаа.

Энэ залгамж халааг 2015 оны хавраас "Gandan live house" авч, тэнд үдэш бүр өөр урсгалын хамтлагууд тоглох болсон.

Тэгвэл өчигдөрхөн тэд өөрийн тайзан дээр тоглодог хамтлагуудын амьд тоглолттой "Gandan live Session Vol.1" нэртэй цувралыг youtube хуудаснаа байрлууллаа. Эндээс та Нисванис хамтлагийн "Нэргүй дуу", Булсарагийн "Ийм л байг" зэрэг хитүүдийн шинэ, амьд хувилбарыг үзэх боломжтойгоос гадна Lego, Futuroma, Vatame зэрэг залуу хамтлагуудын уран бүтээлээс сонирхоорой.

Одоогоор энэхүү видео сувагт нийт долоон хамтлагийн бичлэг тавигдсан байна. Удахгүй Night Train, The Lemons, A Sound, Rec On хамтлагуудын тоглолтууд тус сувагт нэмэгдэх ажээ. Ингээд бид амьд заавал клубт очихгүйгээр дуртай хамтлагынхаа амьд тоглолтыг хэзээ ч үзэж, сонсох боломжтой боллоо. 

 

 

цааш үзэх